Украйн дахь онгоцны сүйрэл АНУ-тай холбоотойг баталлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

Саяхан буюу долдугаар сарын 17-ы өдөр "Malaysia Airlines" компаний Boeing-777 зорчигчийн нисэх онгоц дахин сүйрсэн харамсалтай хэрэг гарсан. “Интерфакс”-ын мэдээлж байгаагаар онгоц Оросын хилийн ойролцоо, Украйны нутаг дэвсгэр дээр сүйрсэн юм. Украйны салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүсд унасан онгоц пуужинд оногдсон нь тодорхой гэдгийг шинжээчид онцолж байгаа.

Харин Украйны шинэ ерөнхийлөгч Петр Порошенкогийн засаг захиргаа болон Донецк муж дахь салан тусгаарлагчид энэ хэрэгт бие биенийгээ хүчтэй буруутгаж байв. Мөн ОХУ-аас зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй хэмээн АНУ-н удирдагчид ОХУ-г буруутгасан мэдэгдэлүүд хийгээд байсан. Гэвч онгоцны сүйрлийн шалтгаан нь Украйны салан тусгаарлагчидтай ямар ч холбоогүй болохыг нотолсон тухай мэдээлэл байна. Энэхүү сүйрлийн нөхцөл байдлыг ОХУ хиймэлийн дагуулын мэдээллээ дэлгэв.

Хиймэл дагуулын мэдээлэлд осол гарсан бүсэд Украины өөрсдийнх нь пуужингийн “Бук” цогцолбор ажиллаж байсан гэдгийг нотлов. Мөн Малайзийн онгоц осолдохоос өмнө Украины 2 ширхэг Су-25 байлдааны онгоц Боинг-оос ердөө 3-5 км-ийн зайд нисэж явсаныг фото зургаар дэлгэв. Хамгийн сонирхолтой нь онгоц сүйрсэн бүсэд америкийн өөрсдийнх хиймэл дагуул ажиллаж байсан нь анхаарал татаж эхлэв. Ингээд саяханыг хүртэл салан тусгаарлагчдыг 100% буруутгаж байсан Киев төдийгүй Цагаан ордон чимээгүй болж байна. Уг ослоор 189 хүнээ алдсан Нидерландчууд хүртэл Оростой хамтран ажиллахаа мэдэгдэж, босогчид онгоцны хар хайрцагийг Малайзид шилжүүлэн өгсөн байна. Америкчууд Малайзийн онгоцыг зориуд унаган салан тусгаарлагчдыг дэлхий дахинд нэр хүндийг нь унагах оролдлого байж болзошгүй хэмээн Европын зарим хэвлэлүүд мэдээлсээр байна .

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Турчинов(112.72.13.199) 2014 оны 07 сарын 25

Өөрсдөө химийн зэвсэг хэрэглэчихээд Башар Асад химийн зэвсэг хэрэглэж байна гэж байнга гүтгэж нээнтэгт оруулах гээд зүтгээд байдаг газар шүү дээ. Бүтэлгүй, сөнөж байгаа Украйн сөнөөсөн л дөө.

0  |  0
hunnu(103.26.193.10) 2014 оны 07 сарын 24

Hen batlaad bgaa yum...ene delhiin hamgiin hudalch orosuud uu?! Huh ineed hurchihlee

0  |  0
c(24.127.22.188) 2014 оны 07 сарын 24

orosiin propagandag mun shuurhai damjuuldag, ereg shurag ni bolchihson site baina,

0  |  0
Порошенко(203.91.117.4) 2014 оны 07 сарын 24

аль нь зөв юм болдоо уг нь босогчид андуураад хусчихсан юм билээ ш дээ

0  |  0
zochin(103.26.193.15) 2014 оны 07 сарын 24

orosuud Krimiig bulaagaad l avchihsan,neg ongots unagachihad shal toohgui

0  |  0
zochin(71.23.128.33) 2014 оны 07 сарын 23

uls dotor uls baiguulsan orsuud ichij amidrah heregtei.odoo haashan yum mongoliin tuv aimgiin bugd nairamdah uls gehiin baina l daa!ene hereg yavdal alsdaa mongol ulsad muug zugnuj baigaa shuu!uuniig hyataduud hamgiin iheer demjij baigaag mongoliin tur zasag anhaaraldaa avaarai!avaaraa ch gejdee.sereechei gehees dee.

0  |  0
zochin(71.23.128.33) 2014 оны 07 сарын 23

za hen ch bailaa gesen gemgui humuusiin amiar hen togolsniig delhii ilruulj shiitgeerei.unen yum uneneeree saihan gedeg.shudraga yos gej ug/huuli/ baidag.

0  |  0
Zochin(103.26.193.5) 2014 оны 07 сарын 23

Yamar hudlaa Orosiin hulhi medeelel tavihaa bolioch ee. Salan tusgaarlagch terroristuud anduurch haravsan ni il bolson shuu dee.

0  |  0
turuu(180.149.78.26) 2014 оны 07 сарын 23

har hairtsag unshaad l medegdene sh de USA

0  |  0
.........(103.26.193.15) 2014 оны 07 сарын 23

Usa Ukraine hoyor icheech ee. Bolioch.

0  |  0
novshiin amerik(202.126.91.154) 2014 оны 07 сарын 23

anu buruutai

0  |  0
huh mongol(103.26.193.21) 2014 оны 07 сарын 23

Hudlaa medeelel bn

0  |  0
zochin(202.179.7.6) 2014 оны 07 сарын 23

tegnee ter

0  |  0
(182.160.38.91) 2014 оны 07 сарын 23

Яг 2 өндөрийг унагаадаг шиг

0  |  0
Top