“Сарлагийн баяр” болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр”-ыг жил бүрийн энэ өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Сарлагийн баяр Орхоны хүрхрээгээс баруун тийш 8 км-т орших Өндөр-Хясаа хэмээх газарт болж байна.

Сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчилах зорилготойгоор зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаа нь сарлагийн уралдаан, багийн тэмцээн  буюу сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох болон сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах гэсэн төрлүүдээр болдог.

 

Энэ жилийн баярыг ССАЖЯамны харъяа АЖҮТөв, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Бат-Өлзий сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв - Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top