В.Путин есдүгээр сард манайд айлчилна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва  Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан, зарим үүрэг чиглэлийг өгчээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь халх голын байлдааны ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах, хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, үндэсний эх оронч үзлийг дэлгэрүүлэн эх түүхээрээ бахархах  сэтгэлийг хойч үедээ төрүүлэх явдал юм.

а

Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцох бөгөөд тэрбээр есдүгээр сарын эхний долоо хоногт багтан манай улсад айлчлал хийх юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
я(112.72.11.112) 2014 оны 07 сарын 26

Монголчууд сайн муу хүн, сайн муу үйлээ ялгахаа больжээ. Монголын ард түмний хувь заяанд заналхийлсэн муу үйлдэл бүхнийг эсэргүүцэж жигшиж байх, гэм нүгэл хулгай луйвар хийсэн хүн болгоныг хууль хяналтын байгууллагууд шударга шүүж, шударга амьдармаар байна. Амьдрах гэж шударга хөдөлмөрлөж байгаа Монголын олон ард түмэн гэр бүлүүд байгаа шүү. Шунаг сувьдаг сэтгэл, шударгагүй үйл, төрийн өмч, ард түмний мөнгөөр зугаацан сэлгүүцэж, хувьдаа завшиж байгаа улсуудыг хатуу шүүж өгөөчээ. Хаана байнаа таны нөгөө шударга гээд гараа зангидаад байсан чинь Элбэгдорж ерөнхийлөгчөө, Дорлигжав даргаа. Та нар зүгээр л шоудаад байна шүү дээ. Өмнөх засгаасаа бүр дор улсууд гэдгээ маш олон юман дээр харуулж байна. Төр засаг авч явна гэдэг чинь цээжнийхээ пан, сэтгэлийн хөдөлгөөнөөр хашгирдаг үг биш байгаа биз. Ерөнхийлөгчөө. Та энэ бүх хариуцлагаа яаж төлөх вэ, ард түмэнд хариулаач, шаардаж байна. Эргээд л ард түмнийхээ нуруун дээр түмэн татвар, ард түмэн чинь хүнсээ авч, хэрэглээгээ хангаж амьдрах чадалгүй боллоо. Архичин залуучуудын тоо өдөр ирэх тусам гудамжинд нэмэгдэж байна. Тэх бүх архичдын ард хичнээн их зовлонт гэр бүл үр хүүхэд эмэгтэйчүүд, настангууд махаа зулгаалгаж байгааг та мэдэх үү гэж асуумаар байна

0  |  0
Zzz(50.141.162.47) 2014 оны 07 сарын 25

Bid hediin tuluu n yu yum be uursdiinhuu ashig sonirholiin tuluu l yaws an shd

0  |  0
irgen(103.26.193.14) 2014 оны 07 сарын 24

Yag bid naryn tuluu uhej haragdaach

0  |  0
Zochin(112.118.116.184) 2014 оны 07 сарын 23

Mash saihan setgegdel turuulj bn.bidnii tuluu haluun tsusaa ursgasan olon saihan ohid huvguudiig hezeech martaj bas uguigej bolhgui.

0  |  0
Top