Засгийн газрын бүтцийг цөөлнө гэв үү

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

Сонгуулийн дараа “бялуу” хуваах гэж нэг том “баяр” болдог. Гэхдээ хууль ёсны олон нийтийн баяр бус зөвхөн сонгуулиар парлемантад олон суудал авсан нам, эвслүүдийн “найр”-ын арга хэмжээ юм. Улсын төсөв “хоосон эргэж”, төрийн данс "улаанаар эргэсэн" үед ч энэ баяр ёслолыг хийхгүйгээр, сонгуулын “бялуугаа” хүртэхгүйгээр тэдний ажил эхэлнэ гэж байхгүй. Төсөв мөнгөө хэмнэж, илүү зарцуулалтыг хумих ёстой байтал тэс өөрөөр шийдэл гаргана. Гарын арван хуруунд багтдаг яам тамгын газраа хөлийн арван хурууг оруулан нэмлээ. Холион бантан гэдгийг ч нэг хутгаж гарав. Нэг яамыг хоёр болгоод, эсвэл нэг яаманд байсан агентлагуудыг нөгөө яам руу нь шилжүүлээд, хольж сольж, хасаж танаад, үгүй бол нэмж өргөсгөөд, юу санасанаа хийнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яам үйлдвэр, худалдааны яам болчихдог нь талх хүнс, мах, гурилын хувийн үйлдвэртэй яамны сайддаа бэлэглэсэн “бэлэг” мэт харагдана. Баттулгын халаас цүндийх үү, яамных нь орлого нэмэгдэх үү?... Тун эргэлзээтэй яам, яамны сайд төрлөө. Хөдөлмөрийн яам хүн амын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байсан бол Хөдөлмөрийн яам, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам гээд салаад явчихлаа. Хүн амын хөгжилдөө тулгаарлан, ажлын байр, боловсон хүчний хуваарилалтын асуудлыг шийдэж, дараа нь тэдний нийгмийн асуудлыг авч үзэх ёстой байтал шоргоолж шиг ууцан дундуураа тасраад алга болов оо. Эрүүл мэндийн яаманд урьд нь биеийн тамир спортын асуудлыг хариуцуулж байсан боловч шинэ байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Боловсрол шинжлэх ухааны яамнаас салгасан соёлын салбарыг нийлүүлэн байгаль орчны яамнаас тасалсан аялал жуулчлалын салбартай эвцэлдүүлж, үхрийн бөөр шиг нэг шинэ яам санаачласан. Энэ мэтчилэн жанхуу хутгаж хэт олон сайд тэдний туслахаас эхлээд төрийг илүү данхагар болгосон. Харин эдийн засгийн хямралд өртсөн Ерөнхий сайд маань тарьсан хэргээ иргэн харж залруулахаар нууцхан даалгавар өгч алын хэсгийг гаргаад байгаа аж. Ингэхдээ ашигтай ашиггүйгээр нь яамдыг ялгахдаа биш үр өгөөжгүй ажиллсан сайдыг огцруулах биш яамыг нь байхгүй болгож суудлаас нь сууриар нь татах болсон байна. Энэ нэрсийн жагсаалт аль хэдийнэ гарсан бөгөөд огцрох синсациас олнхоор санал өгч шүүрэн үлдсэн Эдийн засаг хөгжлийн яамны сайд Б.Батбаяр, Т.Батаар сайд Ц.Оюунгэрэл нар багтсан аж. Юутай хэрэггүй сайднарыг халж төсвийн зарлагыг багасгах нэг арга бодож олсон нь Эдийн засгийн хямралыг арилгах нэг гарц байж болох талаар төрийн ордноор нууцхан хэлэлцэж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.113.140) 2014 оны 08 сарын 09

анх алтанхуяг элбэгдорж 2 тойрон хүрээлэгчид болон намаараа улс эх орноо хувааж идэх гэж яамуудийг жижигэлж холион бантан хийж олуулаа хувааж идиж байгаа юм элбэгдоржийн гаралтай олуулаа гэдэг үг олуулаа улс орноо хөгжүүлэх бус олуулаа хувааж идэх гэсэн донгдолт байсан байна ернь монгол улс том санж газар нутгаа ухж төнөх бус олон төрлийн мал амтний аж ахуйгаараа 3 000000 ард түмнээ тэжээж хөгжөөд байх бололцоо баймаар уул уурхай газрий баялаг зөвхөн дээдсүүд л бие биенээ тэжээж байх шигээ энэ бүхнийг мэдэх төрийн тэргүүн маань уяхан л донгдож байвал болоо шигээ.

0  |  0
зочин(203.91.117.4) 2014 оны 07 сарын 26

Ard irgedin amidral udruus udurt hetsuudej bna.

0  |  0
зүрх судас (202.179.20.221) 2014 оны 07 сарын 25

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга лекц 7 сарын 26-ны 12 цагаас явагдах гэж буй тул та бүхнийг урьж байна. Тус лекцээр Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцана. АУ доктор лекцийг удирдан явуулж, бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй хүмүүст хувьчлан зөвлөгөө өгөх тул бүх шинжилгээтэйгээ ирэхийг хүсч байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

0  |  0
зочин(103.26.193.15) 2014 оны 07 сарын 25

За бас нэг цаг хожих арга л биз дээ. Юу шалив гэж.

0  |  0
зочин(103.26.193.11) 2014 оны 07 сарын 25

Яамдаа 9 болгох боломжтой. Хөдөлмөрийн яамыг гэхэд л Нийгмийн хамгаалалтай нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгох бүрэн боломжтой. Дэд бүтцийн яамдыг цөөлөх өргөн бололцоо бий. Соёл боловсролынхоо яаманд байх нь хамаагүй зохистой. ЭЗХ-ийн бодлогыг эрхлэх агентлаг байх, тэр нь парламентийн дэргэд байж болох юм. За тэгээд удирдагаа сольчвол ажил явна даа.

0  |  0
zochin(112.72.13.202) 2014 оны 07 сарын 24

odoo AN ogtsorvol taarna harin hen zasag baih ve man gej heden hereggui nohduud mahn gej bur ch dampuu nohduud hend itgeh ve gej

0  |  0
zochin(112.72.13.202) 2014 оны 07 сарын 24

ardchilsan nam arai bish ee

0  |  0
зочин(203.91.117.4) 2014 оны 07 сарын 24

зөв дө одоо л энэ засгийн газар ухаарах шинжтэй. Гэхдээ Алтанхуяг өөрөө огцрох юм бол үлдсэн хэдэн сард нэр чинь хагас цэвэр үлдэнэ шүү. Яамдаа өшөө ч цөөрүүлэх хэрэгтэй хуучинд нь аваачвал засгийн газрын ачаа арай л дээрдэнэ дэ. Орон нутгийн данхар бүтэц мөн адил

0  |  0
zzzz(103.26.193.11) 2014 оны 07 сарын 24

ene setgegdel bichsen durakuud bugd man-yn pizdanuud baina . an-yg neg buruu yum sonsgowol segen deer shawaaraldsan khereenuud shig guagaltsgaagaad ekhlekh yum . durakuud ta nar 20 jil mongol ulsyg suiruulsnee sanadag uu?

0  |  0
ха ха(112.72.13.247) 2014 оны 07 сарын 24

Ха ха, сүйрлийн засгийн газар сүйрч байна даа. Ха ха.

0  |  0
zochin(103.26.193.17) 2014 оны 07 сарын 24

AN odoo bolidooo, tur ulsiig udirdaj chadahgui gee dahin notolloo, 16 ond solino oo,

0  |  0
1950(182.160.4.192) 2014 оны 07 сарын 24

үүнийгээ 2016 оноос мөрдөнө гээд гүрийчихнэ дээ. -төр дампуурсан. уих тарах хэрэгтэй.

0  |  0
иргэн(103.26.193.5) 2014 оны 07 сарын 24

Ардчилсан нам төрийн эрхэнд гархаараа заавал нэг элий балай юм хийж явах юм даа.1996 оны сонгуульд гараад яалаа. Засгийн газраа хэд хэдэн удаа огцоруулаад,ард

0  |  0
Top