Хоёр жилийн турш дээрэм хийсэн таван залууг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оноос хойш үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ.

Бүлэг этгээдүүд нь 1988-1995 онд төрсөн таван залуу байсан бөгөөд 2012 оны 4 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сарын хооронд дээрх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнийн цагаар биеэ хамгаалах чадваргүй, ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг бүлэглэн зодож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн нийт 25 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэн авсныг нь тогтоон шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.179.20.140) 2014 оны 07 сарын 24

muu garuudiin chihiig ni ogtol

0  |  0
Top