Хятадад хорио цээр тогтоожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

Хятадын баруун хойд хэсэгт орших Ганьсу мужийн Юймен хотод булчирхайн тахал гарч  нэг эрэгтэй нас барсаны улмаас тус хотод хорио цээр тогтоожээ. Нас барсан эр тарваганаас өвчний халдварыг авсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Учир нь уг эр үхсэн тарваганы махаар нохойгоо хооллож байсан нь тогтоогджээ. Орон нутгийн удирдлагуудын зүгээс дөрвөн хорио цээрийн бүс тогтоож, Юяймен, Чижин хотуудад нийт арван шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулж эхлээд байна. Түүнчлэн Хятадын эрх баригчид халдвар тархвал эмчилгээнд зориулж 161 мянган ам.доллар төсөвлөнө хэмээн мэдэгджээ.“Хар үхэл” хэмээн нэрлэгдэх болсон булчирхайн тахал нь тарвага, харх гэх мэт мэрэгч амьтдаас хүнд халдварладаг гоц халдварт бөгөөд дундад зууны үед Европт тархаж 25 сая хүний аминд хүрч байсан хөнөөлт тахал юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.14) 2014 оны 07 сарын 25

Burhan mini hytdud gsivvi ongorosei zailuul tim aimar owchin bh gjde

0  |  0
Top