“Харанга”-ын Чука газраа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

Хотын захиргаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй 11 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тэр нь өчигдөрхөн олон нийтэд зарлагдсан бөгөөд тэдэн дунд “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбатын газар багтжээ.

Тэрбээр 2010 онд “Рок попын уран бүтээлчдийн төв” барихаар Баянзүрх дүүрэгт газар авсан байна. Түүнээс дөрвөн жил өнгөрөхөд барилгаа бариагүй юм. Хууль ёсоор бол газар эзэмших эрх авсанаас хоёр жилийн дотор тухайн газраа ашиглах ёстой байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top