Хөшөөтийн ордоос нүүрс олборлоно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 24

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” ирэх улирлаас Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн ордод олборлолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Тус компани 2014 оны санхүүгийн жилд 15.3 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин буурсан дүн болсон байна.

 

Мөн татвараас өмнөх алдагдал нь буурч, нэг тэрбум хонгконг доллар болжээ. Гэхдээ зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал, 141.5 сая тонн нүүрсний нөөцтэй Хөшөөт ордын цаашдын төлөв зэргээс хамаарч үнээ 253.4 сая хонконг доллараар бууруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.229) 2014 оны 07 сарын 24

ene ordiig barsbold zaraad uurtuu shingeesen gedegiig bygd medej bgaa bj yagaad shalgaxgyi bgaa yum bol

0  |  0
Top