Налайхад болсон хүн амины ноцтой гэмт хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

  Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан.  Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний танидаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Гэвч энэ хэргийг цаана хар тамхины хэрэг нуугдаж байна, А.Мэндбаяр гэгч чухам ямар учраас хүний амь насанд хүрэв гэх зүйлс тодорхойгүй байгаа. Шүүх хурал яг одоо Хорих 461 дүгээр ангид эхлэх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top