Алжирт дахиад нэг онгоц осолдлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Бурикно-Фасо улсаас Хойд африкт орших Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс руу нисэж байсан  “Air Algerie” агаарын тээврийн АН5017 нислэг сураггүй болсон хэмээн мэдэгдээд байсан.Алжир улсруу хөөрсөн онгоц Алжирын өмнөд талын Малид осолдсон болохыг нь тогтоожээ. 

Тус онгоцонд 116 зорчигчтой нислэг үйлдэж байсан бөгөөд бүгд амь эрсэдсэн болохыг тогтоосон байна. Тодруулбал 27 Буркино, 51 франц, 8 Ливан, 2 Люксембург, 6 Алжир, 4 Герман, 5 Канад, Бельги, Египт, Украйн, Камерун, Швейцарь, Нигер, Мали улсын нэг  нэг иргэд байсан байна. Тус онгоцыг Испани улсаас түрээслэж ашигладаг бөгөөд Испани улсын 6 нисгэгчтэй баг ажиллаж байсан. Осолдсон онгоцны тархай бутархай сэг, шатсан байдалтайгаар олдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top