З.Ганбаатар паралимпийн эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Герман улсын Зуль хотноо пара буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Зандраагийн Ганбаатар өчигдөр /VII.24/ болсон 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 7-р байр эзэлсэн амжилтаараа “Рио-2016” паралимпийн эрхээ авлаа. Тэрээр ийн 2016 оны паралимпийн эрхээ авсан Монголын анхны тамирчин болж байна.

Харин одоо буудлагын үндэсний шигшээ багийн тамирчид тун удахгүй олимпийн эрхийн тэмцээнд мордоно. Дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох бөгөөд тус тэмцээнээс Риогийн олимпийн эрх олгох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top