Зарим автобусны чиглэл өөрчлөгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Бидний хэлж заншсанаар 3-4 хорооллын Ахуйн үйлчилгээний ордны уулзварын авто замын засварын ажлын хүрээнд Тасганы овооны аюулгүйн тойргоос Ахуйн үйлчилгээний ордон хүртэлх хойд урсгалын замыг 2014 оны 07-р сарын 24-ны 22:00 цагаас 2014 оны 07-р сарын 27-ны 22:00 цаг хүртэл хаахаар болсон. Энэхүү засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлийн заримд замд өөрчлөлт орсон байна. Ахуйн үйлчилгээний ордноос хойш эргэн хорооллын хойд замаар явдаг М:43, М:50, М:21 чиглэлийн автобусууд урд замаар зорчих бол “Цахилгаан тээвэр” компанийн троллейбус энэ өдрүүдэд нийтэд үйлчлэхгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top