Голын усанд 56 хүн осолджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Гол усны төвшин нэмэгдсэнээс иргэд осолдох тохиолдол гарсаар байна. Өчигдрийн байдлаар нийт 56 хүн голын усанд живж амиа алджээ.

Тэдний 10 нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд 18 хүн голд орж эрсэдсэн бөгөөд тэдний дунд хоёр сартай хүүхэд ч байжээ.Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан оюутан таван залуу Ерөө голд живж нас баржээ.Тиймээс гол мөрний сав газарт суурьшсан айл өрх болон амралт зугаалгаар явж буй хүмүүсийг хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, баталгаатай зам, гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top