Төлбөрөө нэмсэн сургуулиудыг шалгана

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Давамгай байдалтай аж ахуйн нэгжийн нэмсэн үнэ, хэр үндэслэлтэй эсэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийх эрхтэй юм. Одоогоор ШУТИС-ийн харьяа Лицей сургуулийн ирэх намрын төлбөр гурван сая болтлоо өссөн талаар эцэг,  эхчүүд гомдол гаргаад байна.

Мөн МУБИС төлбөрөө нэмсэн гэж оюутнууд гомдол хүсэлт гаргаж эхэллээ.  
 
Давамгай байдалтай аж ахуйн нэгжийн нэмсэн үнэ хэр үндэслэлттэй эсэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийсний дараа нэмэх эсэхээ сургуулиуд шийдэх учиртай гэж тус газрын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий хэллээ. 
 
Тус газраас сургалтын төлбөр нэмсэн сургуулиудад шалгалт хийнэ гэдгээ мөн дуулгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top