Эмзэг бүлгийн 87 мянган иргэн хүнсний талон авна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгох хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.

ХАХНХЯ-наас энэ онд өрхийн амьжиргааг тогтоох судалгаа хийснээр энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгохоор болжээ. Тодруулбал, судалгаагаар 15 мянга 137 өрхийн 87 мянга 778 иргэнд талон олгох шаардлагатайг тогтоосон байна. Уг талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс худалдаж авах боломжтой бөгөөд улсын хэмжээнд хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчлэх эрх авчээ. Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ худалдаж авах эрхтэй юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн бөөснүүдийг яая даа(103.23.51.12) 2020 оны 10 сарын 19

Новшнууд монголчуудыг улам ядуу байлгах бодлого явуулж дуусахгүйнээ...

1  |  0
arra(115.161.208.38) 2020 оны 10 сарын 19

hmm hunsnii talon tegeed 5 han mynga ydchihsan yum aa.arai l denduu ,,, medehgvi ee arai l bish yum aa heleh ch ug oldohgui yum

1  |  0
Zochin (202.179.29.217) 2020 оны 10 сарын 19

Arai ch dee yamar xoid Solongos bish 3 say xurexgui bid ingej amidrax deeree tulax gej

1  |  0
Top