Нийслэлд 88 оюутан цагдаа ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 26

Нийслэл хотод энэ жилээс эхлэн Оюутан цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн. Аялал жуулчлалын улиралаар монголд ирж буй жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвөлгөө мэдээлэл өгөхөд оюутан залуусыг ажиллуулах зорилготой юм. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг мэргэжлийн багш нар зааж сургасан байна.Тус хөтөлбөрт  өнөөдрийн байдлаар 83 оюутан Монголын Оюутны холбооны таван ажилтан ажиллаж байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top