Өргөн зам VS Өвлийн утаанаас хамгаалагчид

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 26

Эдийн засгийн хямралд “өртөөгүй” газар ганц Бат-Үүл даргын толгойлсон Хангарьд ордон байгаа гэнэ. Банкны өрөнд хүлэгдсэн хувийн хэвшлийнхэн ажлаасаа халагдчихгүй юмсан гэж залбирч суухад төрийн алба хашсан зарим нь хөл бөмбөг улсын мөнгөөр үзэж хил дамнан зугаалж ирсэн явдал батлав. Үлдсэн нь төсвөө үрж ядсан байдалтайгаар өнөөдөр ургаад удалгүй үхэх цэцгэнд тэрбумаар мөнгө цацаж байгаа олон хүн гайхаж суугаа. Нийслэлийн Засаг дарга хотоо тэр чигт нь ногооруулах бодлогыг тун тууштайгаар барьж байгаа нь хоёрдугаар шатандаа оржээ. Тодруулбал эхлээд Азийн цагаан дагина нэртэй хогийн уутаар хогийн цэг, гэр хороолол мэтийн гудмыг дүүргээд дараагаар нь хотын товоо ногоон байгууламжаар бүтэн хучих явдал юм. Эхний ажил нь төсвийн мөнгөнөөс хий үрж байгальд хор хохирол учирууллаа гэдэг шүүмжлэлийг дагуулсан бол дараагийн ажил нь байгальд ээлтэй үйл ажиллагаа гэж байгаа юм.

 

Уг нь дозыг нь тааруулбал өнгийн цэцэг нийслэлд үзэмж нэмж иргэдийн сэтгэл ч тэнэгэр байх нь гарцаагүй. Харамсалтай нь төсвийн данхайлтанд ингэж нөлөөлөх нь Ерөнхий сайдыг маань эдийн засгийн хүндрэлээс гарах гэж зовж байхад нэмээс болох шиг. Монголдоо ашиг орлогоороо дээгүүрт бичигддэг компаниуд нь ажилчдаа цомхотгож, цалин, урамшууллаа танаж, хасах болсон энэ үед Э.Бат-Үүл даргын каммандныхан цэцэг тарихын тулд тэрбумаар тооцоолж суух жишээтэй. Сайхан цэцэгсийг муухайгаар бичлээ гэх байх. Гэсэн ч бодитоор хэлэхэд хэдэн зуун саяар тарьсан цэцэг гурван сарын дараа хагдарч хатахын цагт өнөө татварын мөнгө маань олон зуун саяараа хийснэ. Энэ бол үргүй зардал. Гэтэл засгаас үргүй зардлыг бууруулж бүсээ чангалах тухай ам хуурайгүй ярьж байна. Харин түүнийг нь хотын дарга ийм байдлаар хэрэгжүүлж байх жишээтэй. Энэ жил 400 мянган ширхэг нэг настыг 30 мянган метр квадрат талбайд тарихаар төлөвлөөд буй. Ногоон байгууламжид 5.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тусгажээ. Үүнийг төв талбайгаас эхлээд есөн дүүрэг, нийтийн эзэмшлийн 70 орчим гудамж, талбайд хийх цэцэрлэгжүүлэлтэд зарцуулах юм. Гэсэн ч эдгээр цэцгүүд өнөө их утаатай өвлийн цагт агаар бэлэглэх нь юу л бол.

 

Харин олон жил хотын өнгө үзэмжийг чадлаараа чимж цэвэр агаар нэмсэн бодит жишээ бол замын хажуугаар ургасан улиас моднууд. Тэднийг эхнээс нь хядаж эхэлснийг та харж байна. Зорилго нь зам өргөсгөнө, хашаа барина. Хотжилт тэлэхгүй хумигдан зөрөх зайгүй болтлоо төлөвлөгдөж байгаагийн хор уршиг дээрх модонд ийнхүү нөлөөлжээ. Бүтээн байгуулалт хийх нь түмэн зөв ч байгаа хэдэн модоо тайрах нь хэдэн бурууг нүүрсний утаа үнэртсэн өвлийн цагаар ойлгох бизээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэнэг(202.55.191.76) 2014 оны 07 сарын 28

ихээхэн тэнэг хүн л 3-хан сая хүнийг ингэж тэжээнэ дээ гэж нэг Орос нөхөр хэлсэн санагдана

0  |  0
зочин(112.72.13.98) 2014 оны 07 сарын 28

Mod shiljuulj suulgaj bolnoo zamaa urgun bolgoh heregtee demjij bna

0  |  0
Bat(112.72.13.98) 2014 оны 07 сарын 28

Замаа өргөн болгох хэрэгтэй өвлийн утаа чинь бас машинаас их гардаг тэнэг тэнэг юм бичихээ болимоор юм

0  |  0
ard(103.26.193.10) 2014 оны 07 сарын 26

Yandaa ene uhaangui bodlogo eh orniig min suiruulj bn daa. ..

0  |  0
Top