Нурахад бэлэн болсон байрны айлуудыг нүүхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 26

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-р байны 48 айлд онцгой байдлын хэлтэс хорооноос “Шаардах хуудас” тараажээ.

Учир нь энэ байрны барилгын хийц бүтээц шаардлага хангахгүй, нурах аюул тулгарсан байгаа тул яаралтай нүүж, аюулгүй байдлыг хангаж байх талаар заавар зөвлөгөө өгч, шаардах хуудас тараасан байна.

34, 35 дугаар байрны оршин суугчид барилгын хана нураад байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Ж.Ганхүү, ахлах ахлагч Б.Батбилэг нар газар дээр нь хүрэлцэн очиж байдалтай нь танилцжээ.

Ингээд 34 дүгээр байр нь 1963 онд ашиглалтад орсон. 48 айлын орон сууц 49 өрхийн 185 хүн амтай. Барилгын хийц нь тоосго, дээвэр төмөр, шувуу нуруу нь мод, шал мод, подвол, салхивчийн нүх байхгүй. Цахилгааны утас дээврээр суурилагдсан цахилгааны утас хуучирч муудсан гал гарах өндөр магадлалтай юм байна.

Улмаар дулааны шугам хуучирч муудсан, айлын шалан доогуур хийгдсэн. Шугам хагарвал тэр айлын шалыг бүрэн хуулж засварладаг. Тааз модон муудаж ялзарсан байнга нуралт өгч байгаа. Дээврийн төмөр салхинд хуурчихсан, дээврээс борооны ус нэвт гоождог.

Мөн 35-р байр нь 1968 онд ашиглалтанд орсон. 48 айлын орон сууц. 48 өрхийн 200 хүн амтай. Барилгын хийц нь тоосго, дээвэр төмөр, шувуу нуруу нь мод, шал мод, подвол, салхивчийн нүх байхгүй. Цахилгааны утас дээврээр суурилагдсан цахилгааны утас хуучирч муудсан гал гарах өндөр магадлалтай. Дулааны шугам хуучирч муудсан, айлын шалан доогуур хийгдсэн. Шугам хагарвал тэр айлын шалыг бүрэн хуулж засварладаг. Дааз модон муудаж муудаж ялзарсан байнга нурт өгч байгаа. Дээврийн төмөр салхинд хуурчихсан, дээврээс борооны ус нэвт гоождог тул ийнхүү яаралтай нүүхийг сануулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.242.251) 2014 оны 07 сарын 31

ta nar hurdan barilgiin companiudtai bairnii gazraa shine bairaar solih geree hiigeed shine bair bariulsan ni deeree

0  |  0
Дорж(202.179.20.212) 2014 оны 07 сарын 31

ийм байр олон СБ 4-р хороо 50 мянгатын 48,36-р байрууд мөн адил хэзээ нэг нурах бол гэсэн айдастай дулаан усны шугам сүлжээ цахилгаан найдваргүй хажууд нь өндөр барилга бариад оруулна гээд газрыг нь авчихсан тэгээд оруулаагүй энэ асуудлыг нэг шийдэх хэрэгтэй аюул болсон хойно нь биш одоо энэ өвөл хэцүүднэ шүү хана зөрсөн байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэцүү хүний эрхийн комисс анхаарч үзээч

0  |  0
hotiin(112.72.11.108) 2014 оны 07 сарын 30

Buulgaad ondor bair barisan deer ,tur bairand oruulaad esvel buur ogood,ondor bair barisanii daraa nogoo bairnii ailuudiig oruulaad ehelbel manai hot ch goy bolno doo,

0  |  0
Top