Улаанбаатарт 26 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top