Өнөөдөр хулгана өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Аргын тооллын 7 дугаар сарын 28, Даваа гараг. Билгийн тооллын 2, үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандаж 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэ үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top