Амиа алдсан хүний унаж явсан машин базсан цаас шиг болсон байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Өнгөрсөн хагас сайны орой 18.00 цагийн үед Архангай аймгийн хашаат сумын номгон багт манай улсад тохиолдож байгаагүй байгалийн онц аюултай үзэгдэл болжээ. Уг шуурганы үеэр ачааны машин хийсч дотор нь явсан 50 гаруй насны хүн машинаасаа шидэгдэж амь насаа алдсан байна. Харин унаж явсан машин нь базсан цаас шиг болсон байжээ.  Амь насаа алдсан иргэн Улаанбаатар хотоос амралтаараа найзындаа ирсэн байсан аж. Тухайн үед ус авахаар худаг явж байгаад хар шуурганд өртжээ.

Хар шуурганы үеэр тус суманд 40-50 адуу үхэж, 100- гаад хонь, хориод үхэр үхсэн байна. Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна.  Гэрийнхээ гадна тавьсан прадо маркийн авто машин салхинд хийссэн байсан бөгөөд  одоогоор машины мотор нь л олдсон юм байна. Мөн уг шуурганы үеэр орон гэргүй болсон ирэгдэд гэр өгөхөөр сумын удирдлагууд ажиллаж байгаа юм байна.

Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, ажлын хэсэг томилж, Хашаат суманд ажиллаж байгаа юм. Үүнээс гадна аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн байгууллагаас ч холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2014 оны 07 сарын 30

baigaliin baylagiig zoxicgui xereglex ni baigaliin tentsbert baidliig aldagduulj baigaa um chig canagdaj baina delxiin gunii bolood gadargiin coronzon oron tentsbeeree aldacnaac baigaliin gamshig boldog baix manai ulc iim shijlex uxaaniig xogjuulbel baigaliin tsenbert baidliig xadgalan uldej bolox baix gadaad ornuudad ene tal deer ontsgoi anxaardag baix

0  |  0
irgen(202.179.20.220) 2014 оны 07 сарын 28

zurgiig ni tavi daaaaa

0  |  0
Hoho(103.26.193.13) 2014 оны 07 сарын 28

Nil aldaaa

0  |  0
Zochin(103.11.194.254) 2014 оны 07 сарын 28

Ийм хүчтэй салхи Улаанбаатарт гарвал барилгууд дээрээс баахан том төмөр мод хийсэж ирээд алах юм байна. Эсвэл отоор дүүрэн энд тэнд байдагг зарлалын самбарууд нурж орж ирэх байх.

0  |  0
Gerel(202.179.20.201) 2014 оны 07 сарын 28

Bid Amerik.Yapond l kinogoor harj baisan aimshig manai ulsad bas irj baigaa yum bolob uu? Estoi aimaar baina. Hotod barilga deerees yu unah bol gej urgelj navtas hiij huduu hamgiin ayulgui gej tiishee setgel beldej baital bas l yalgaagui. estoi tursun udriin tuurug l medej ee??

0  |  0
Top