Их аварга Хакүхо Даваажаргал эзэн хааны цом хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Мэргэжлийн сумогийн нагоя башёгийн барилдаанд 69 дэхь их аварга Хакүхо даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 30 дахь удаагаа хүртлээ.

Тэрээр өрсөлдөгч бөхөө дараалуулан өвдөг шороодуулж 13 даваатайгаар түрүүлсэн байна. Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн бөх болоход нэг алхамаар ойртож байна. Өмнө нь 32 удаа түрүүлсэн амжилтаар Тайхо аварга нэгд бичигддэг бол 31-н удаа түрүүлсэн амжилтаар Чиёнофүжи аварга хоёрт эрэмбэлэгддэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top