Төрийн мэдлийн газруудыг худалдана

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Засгийн газрын 183 дугаар тогтоолоор төрийн өмчид байдаг зарим хуулийн этгээд, эд хөрөнгийг хувьчлахаар болсон.

Тэгвэл энэ сарын 29-нд буюу маргааш төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийн жагсаалтад бүртгэлтэй зарим амралт, сувиллын газрын эд хөрөнгийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй нь хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын нутагт байдаг “Саам”, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг “Жигүүр” амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Төрийн өмчийн хорооноос мэдээлснээр “Саам” амралтын газрыг худалдах доод үнэ 33 сая 742 мянган төгрөг бол “Жигүүр” амралтын газрыг дуудлага худалдаанд оруулах доод үнэ 350 сая төгрөг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top