Д.Кунаевийн тэмцээнээс Г.Мандахнаран алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Энэ оны долоодугаар сарын 26-27-ны өдөр Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн III дахь олон улсын тэмцээн боллоо.

 

 

       Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Украин зэрэг 11 орны 120 орчим бөхчүүд өрсөлдсөн байна. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгож тэрчлэн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1 мянган ам.доллараар урамшуулсан байна.

 

       Манай бөхчүүд энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцож 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын барилдаанд нутгийн бөх Д.Жумагазиевийг 4:3 онооны харьцаагаар, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн шувтаргын барилдаанд мөн нутгийн бөх И.Азизовыг 11:7 онооны харьцаагаар ялж алт, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртжээ.

 

       М.Мандахнаран уржнан жилийн хүрэл медаль дээрээ алтан медаль, Э.Бэхбаяр өнгөрсөн жилийн алтан медаль дээрээ хүрэл медаль нэмжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
admin(202.131.233.10) 2014 оны 07 сарын 28

gawyat maani ene jil gadagshaa 3 temtseend orood 2 alt neg hurel awlaa.delhiin awargaar l finaldaj gawyat tsoloo batlana shuu amjilt

0  |  0
Top