Валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай мэдэгдэл гаргажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, “Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр, засаг, Монголбанк тоглож байна. Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртээ тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх ААН-үүдийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар байгаа ард иргэд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын иргэд маш их бухимдаж байна. Ийм байдлыг харсаар, мэдсээр байж онцгой, яаралтай бодлогын арга хэмжээ авахгүй, найр наадам хийсээр байж таарах уу?!. Ийм нөхцөлд “Ханшийн уян хатан байдал”, “Зах зээлийн өөрийн тохируулга” гэх мэт бодит байдлаас тасархай, сурах бичгийн хүрээний хийсвэрлэлт, симуляцийн ертөнц, вакум орчинд л тохирох юм яриад хүлээгээд сууж таарах уу ?!
Долоо хоногтоо нэг интервенц хийсэн болж тэр нь хувийн хэвшлийн хэрэгцээг хангах гэхээсээ илүү хэдэн арилжааны банкны спекулятив дуршлыг хангах, нэмэгдүүлэх суваг болж валютын нөөцөө гөвж дуусгах замдаа шуудрахыг үр дүнтэй бодлого, хариу урвал гэж үзэх хэрэг үү?!

Оны эхний хагасын статистик харж тайвшрах, эдийн засаг гайгүй байгаа юм байна гэж төөрөлдөх,  cetirius  paribus / tne other things being equal-бусад нөхцөлүүд нь ижил тэнцүү байх үед/ гэсэн зөвхөн эдийн засгийн сурах бичигт л байдаг зарчмаар эдийн засгаа харах,  инерцээрээ явж ирсэн, тэр нь одоо шавхагдаж буй хувийн хэвшил, бодит эдийн засаг нь байхгүй болвол  гинжин  урвалаар дампуурах эрсдэлтэй санхүүгийн сектороо олж харахгүй байх..энэ үйл явц үргэлжлээд л байх уу?!. Ийм байдлаар үргэлжлээд байвал эдийн засгийн хүрээнээс халин гарч нийгмийн бухимдал ширүүсэх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдлийг төр, засаг харахгүй байна гэжүү?!.

Монголын эдийн засаг онцгой хүнд нөхцөлд орж байна. Ийм нөхцөлд тохирсон бодлогын онцгой хариу урвал, арга хэмжээ хэрэгтэй байна. Онцгой байдлын эсрэг эс үйлдэл хийгээд сууж таарахгүй. УИХ-ын дарга санаачлан санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг нээлттэй, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчийн оролцоотойгоор хуралдуулах шаардлагатай байна. 6-12 сарын дотор хэрэгжих валютын ханшийн зах зээлийн онцгой, стандарт бус дэглэмийг түр хугацаагаар тогтоох, ханшийн зөрүүгээс ашиг олох спекулятив шинжтэй зах зээлийн авир төрхийг хязгаарлах гэх мэт арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. МҮХАҮТанхим урьд өмнө нь олон улсын практикт байдаг, онцгой нөхцөлд хэрэглэж болох арга хэмжээнүүдийг санал болгож байсан. Тэдгээрийг судалж ярилцаж зөв арга зам, зөв шийдлүүийг гаргах шаардлагатай байна.

Монгол Улсад тогтвортой эдийн засаг, тогтвортой бизнеийн орчин, гадаад орчин сайжрахыг хүлээж суух биш дотоод нөөц бололцоогоо дүүрэн ашиглах бодлогын яаралтай, үр дүнтэй хариу арга хэмжээ, цогц шийдэл хэрэгтэй байна. Наадмаа дуусгацгаая, намрын ажлаа хийцгээе! “ гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.3.177) 2014 оны 07 сарын 29

Saihan hogjiltei oron bii bolgotson um shig ymar sanaa zovohgui nair naadam hiigeed maltaad yvad bgam be? usan teneguude! 5 r angin huuhduudees ch uhaan dutahaar erguunuud ene torin tolgoid diilenh ni bnaa! yanadayana halag gej. bi mongol orondoo hairtai. gehde nadad amidrah, mongol ornooro baharhah zuil alga. halag gej halag gej.

0  |  0
zochin(202.131.248.210) 2014 оны 07 сарын 28

Naadmaa duusgaj ajilaa hiitsgeeyee!!! 76 teneg malnuudaa, dalan hudalch erunkhiilegch uu, zasgiin gazar, erunkhii said, ikh hurliin dargaa, busad said darga, yam tamgiin gazruudaa, amarsaar ayalsaar baital chini naad uls oron chini elgeeree munkhluu shuuu! Suuliin 10 jil bosgoson jaahan juuilsiig mini 2, 3 han jiliin dotor ugui hiilee shdee!

0  |  0
Top