ГССҮТ-д хүргэгдсэн иргэдийн биеийн байдлын мэдээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28

Архангай аймгийн Хашаат суманд тохиолдсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас нэг иргэн амиа алдаж, есөн иргэн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Гэмтсэн иргэдийг Ням гаригт ГССҮТ-д авчран эмчилгээнд хамруулжээ. Аюулт үзэгдлийн улмаас 1-83 насны 9 иргэн гэмтсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас өгч байна. Харин дөрвөн иргэнийг ням гаригт ГССҮТ-д авчран эмчилгээнд хамруулжээ. Хоёр иргэний биеийн байдал тааруу, хотруу авчрах боломжгүй учир Хашаат сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийж байгаа юм байна. ГССҮТ-д хүргэгдсэн иргэдийн биеийн байдал гайгүй. Гурван иргэн амбулитороор үйлчлүүлж байгаа бол нэг иргэн тархи гавалны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хашаат сумаас ирсэн иргэд монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэж байна. Харин нарийвчилсан шинжилгээ, эмеран шинжилгээний төлбөрийг хувиасаа төлөн үйлчлүүлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээг тогтоогоогүй. Хохирлын хэмжээ тогтоогдсоны дараа шаардлагатай хөрөнгө мөнгийг Онцгой байдлын комиссын асуудлаар шийдвэрлэнэ гэдгийг аймгийн онцгой байдлын дарга Баттөгс хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top