Ерөнхий сайдаа...Охиныхоо талаар ганц үг болов ган хийгээч!

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 28


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин A.Саранзаяа “Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдэг өнгөрсөн долоо хоногийн том дуулиан байв. А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн захиралаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаварыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна. “Авлигатай тэмцэх газар” шинэчлэлийн засгийн газрын тэргүүний охинд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаагаа дуулгасан. Гэвч Н.Алтанхуяг энэ тухай ган хийсэнгүй. Үнэхээр ардчилсан нийгэм бол охиноо өмгөөлж, үгүй бол шүүмжилж таван үг хэлж болохоор байв. Учир нь “Цэвэр агаар” сангийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр буюу охиных нь хамсаатангууд торны цаана суугаад тодорхой цаг хугацаа өнгөрч буй. Тодруулбал "Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон билээ. Харин ерөнхий сайдын охин сугарч үлдсэн хэмээн хэвлэлүүдээр бичигдэж байлаа. Гэвч “ Авлигатай тэмцэх газар” ажлаа хийж байгаа нь сайн юм. Ер нь бол засгийн газрын тэргүүний охин нь улсын хөрөнгө мөнгийг хувьдаа шамшигдуулж, халаасалсан гэж бодохоор хэн хүнд ч таатай санагдахгүй юм. Ийм үед Монгол улсын засгийн газрын тэргүүний нэр хүнд унаж, түүнд итгэх ардын итгэл ч алдарч байгаа гэдгийг хэлэх байна. А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтнээр ажилладаг. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэж, Н.Саранзаяа гэгч хичнээн хэмжээний хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан тухай мэдээллийг бид цаг тухайн үед нь хүргэсээр байх болно.

Эх сурвалж DM

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөрмонгол(203.194.116.248) 2014 оны 07 сарын 30

Одоо наад ялтанхуяг чинь ”энэ хэрэгт манай охин ямар ч хамаагүй юм билээ” гээд улайх ч үгүй гүрийчихнэ. Баруун аймгийнхан ийм юмандаа сайн.

0  |  0
зочин(103.9.90.148) 2014 оны 07 сарын 30

гэр бүлийн ёс суртахуун гэж энэ алтанхуягт алга. авгайгаа сольж хольсон энэ хүн охиныгоо гэмт үйлдэлдээ оруулсан байна ш дээ. шинэ авгайтайгаа нам мамынхаа нэхэ их ажлын хажуугаар учраа ололцож суусан юм байх даа. завгүй, бие биеэ харддаггүй ч гэх шиг хүмүүс ийм л байдгийн.

0  |  0
ogtsor(202.126.89.251) 2014 оны 07 сарын 29

er said ogtsroh buren undeslel

0  |  0
ajaa(103.26.193.17) 2014 оны 07 сарын 29

zarim erchuud ungursun amdralgui ur huuhedgui met aashildag yum.sain yavbal munii huuhed geed,muu yavbal ayagui bol miniih bish ch gej medne.naadmaar dagavar shouchin ohinoo bultiitel goyoj chireed yavj bsan aavdaa huurhii

0  |  0
zochin(202.179.13.182) 2014 оны 07 сарын 29

0hintoigoo niilej luivar hiisen jinhen ezen ni Altanhuyag huuheddee muu yum zaagaad zasrahgui ee zasrahgui

0  |  0
mongol(103.26.193.8) 2014 оны 07 сарын 29

Ohiniihoo umnuus icheed ogtsoroosoo

0  |  0
зочин(124.158.109.140) 2014 оны 07 сарын 29

Алтанхуяг болиосой.Энэ Аль эхнэрийн хүүхэд вэ.Одоогийн эхнэр нь дараад алчихмаар том хүн байна лээ ш дээ.

0  |  0
xas(112.72.11.110) 2014 оны 07 сарын 28

Etsginx n idej bga bagadsan ym bailguide.ene avilgalchxuygin oxidud ch de neg n arxichin showchin nogoo n luiwarchin ene ch sain yor bishe boldog bol suired bga gadnixani ongotson ger bul udam sudrar n suulgachix ymsan tegd neg sxan bayar xiix ymsam.

0  |  0
иргэн(103.26.193.3) 2014 оны 07 сарын 28

АН-ийн бүлэг яагаад Алтанхуягийг хаацайлаад байнаа. АН-д шудрага саналаа чөлөөтэй хэлдэг шудрага гишүүн байхгүй юм шиг байна. Үнэн шудрагаар чөлөөтэй саналаа өгсөн гишүүнийг намаас хөөнө гэж дарамтлах жишээтэй...Намын дарга ,бүлгийн даргын шийдвэрийг үг дуугүй харанхуйгаар дагах ёстой юу. АН-ын дүрэмд тийм заалт байдаг юмуу. Ийм ч Нам байх гэждээ. Ардчилсан гээд байгаа нам шүү...

0  |  0
Mngl(103.26.193.18) 2014 оны 07 сарын 28

Mngld eruusuu l turd garch avilgal avch hohirol uchruulsan nuhdiin togtooliig ni unshaad tsaatsaar avah heregtei! Turiin ergelt hiij, ene novshiin humsees neg mur salah tsag oirtsoor

0  |  0
A (122.196.218.93) 2014 оны 07 сарын 28

Pizdis altanhuyag

0  |  0
baysaa(27.115.132.55) 2014 оны 07 сарын 28

Uye udmaaraa idchihiin bna l daa odoo buur tsagaandaa garsan ain. Aish yostoi pizda yumaa hortoi agaaraar amisgalj bhad. Agaariin bohirdold iheehen hemheenii mungu bolon hugatsaa zartsuulsan goloos ni ideed bhaar yar hereg bdiin yostoi pizda yumaa

0  |  0
Top