Зарим газраар түр зуурын бороо орно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Малчид, ард иргэдийн анхааралд:


Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, мөн борооны өмнө салхи ширүүсэхийг анхааруулж байна.


Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:


Өнөөдөр говь талын нутгаар аагим халуун үргэлжилнэ.


2014 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2014 оны 7 дугаар сарын 30-наас 2014 оны 8 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд нутгийн баруун хойд хэсгээр, 31-1-нд зарим нутгаар, 2-нд баруун, төв болон говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top