Сугарч үлдсэн А.Саранзаяагийн хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин нь Саранзаяа нь аавыгаа шадар сайд байх үед төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнээр томилогдсон байна. Тэр цагаас хойш цэвэр агаар сангийнхантай холбоотой хэрэгт холбогдож байсан ч нялх хүүхэдтэй гэдэг шалтгаанаар байцаалт өгч байгаагүй юм.  

Түүнийг “Цэвэр агаар сан”-гийн мөнгөнөөс хуурамчаар гүйлгээ хийж, данс, тооцоо барьдаг гол хүн байсан гэдгийг нь өдгөө ял авчихаад байгаа бусад нь мэдэхийн дээдээр мэддэг учраас түүнийг буруутган, хамсаатнууд нь мэдээлэл өгсөн юм билээ.

Ингээд энэ сарын 7-ны өдөр Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийхдээ  А.Саранзаяа нь цэвэр агаар сангийн мөнгөнөөс завшсан болох нь тогтоогдсон гэсэн юм.

Н.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаварыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм байна. “Авлигатай тэмцэх газар” шинэчлэлийн засгийн газрын тэргүүний охинд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаагаа дуулгасан. Гэвч Н.Алтанхуяг энэ тухай ам нээсэнгүй.  

Цэвэр агаар сангийн захирал асан Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон билээ.

Гэвч А.Саранзаяа ерөнхий сайдын охин болохоороо сугарч үлдэж чадсан юм. Ямартай ч сугарч үлдсэн сайдын охины ийнхүү авлигатай тэмцэх газар шалгаж буруутайг нь тогтоожээ.  А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтнээр ажилласаар байгаа. Харин түүнд холбогдох хэрэг хэрхэн яаж шийдэгдэхийг , хууль хэнд яаж үйлчилдэгийг  харах л үлдлээ.

Ерөнхий сайдын охин А.Саранзаяа гэж хэн бэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны эхнэртэйгээ оюутан ахуйдаа танилцаж гэр бүл болж гурван хүүхдийн эцэг эх болцгоосон.

Анхны эхнэр нь Л.Ганчимэг хэмээх эмэгтэй байдаг бөгөөд Архангай аймагт төрж өссөн. Тэрбээр найруулга зүйн багш мэргэжилтэй. Засгийн газрын тэргүүний анхны эхнэр болох Л.Ганчимэг нь нэг хүү, хоёр охиныг төрүүлж өсгөсөн бөгөөд хамгийн томыг нь А.Нармандах дараагийн охиныг А.Саранзаяа гэдэг.  

2009 он Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байхдаа өөрийн шууд мэдлийн агентлагийн нэг болох Стандартчилал хэмжил зүйн газрын даргаар Г.Энхтайваныг түр томилсон байдаг. 2010 онд Н.Алтанхуяг найздаа албан тушаалын бялуу хүртээснийхээ хариуд охиноо Стандартчилал хэмжил зүйн газарт ажилд оруулжээ.

Мөн А.Саранзаяа аавыгаа Тэргүүн шадар сайд байхад Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн томилогдож ажиллаж эхэлсэн.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hyag(103.26.193.24) 2014 оны 08 сарын 14

Ichmerr um altanhyagiin ohin dutah umgui l baimaar um daa 1996 онд альан хуяг юу ч үгүй хоосон прoлетар л байсан даа тэгэхэд би тамгын ггазарт байлаа алтанхуягаа ч нэг иуу юм иэднээ хүн муутай гэнэт мөнгөний амтанд орсон

0  |  0
zochin(49.0.129.61) 2014 оны 08 сарын 04

Olon avgai avaad ehneree soliod tegeed hynii uuriin olon hyyhdiig tsohitsyylah hetsyydee.Nuguudyyl ni iimerhyy bolj usuud tiimerhyy ajil hiigeed hereg baina yydaa.

0  |  0
зүрх судас эрүүлжүүлнэ (202.179.20.176) 2014 оны 07 сарын 30

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

0  |  0
зүрх судас эрүүлжүүлнэ (202.179.20.176) 2014 оны 07 сарын 30

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

0  |  0
bi(202.70.36.19) 2014 оны 07 сарын 30

www yag unen shuu ardiin huuhduud mungu idej uugaaguinhee toloo shorond yu hiisnee ch oilghgui uchnuun olon sar tarchilj bn altanhuyag elbegdorj nariin uls turiin togloomiin zolios bologsod gants hudgaar duuren bn tegeed hezee garhaa ch medehgui huurhii humuus olon bn shuu dee ter chigt ni martchij medeh l humuus deee ingej bolohgui shuu dee ard tumen utsan huuheldei bolj duuslaa

0  |  0
GPS(112.72.13.100) 2014 оны 07 сарын 29

Olloo GPS zarna Shine 9545-8590

0  |  0
zo(202.21.113.138) 2014 оны 07 сарын 29

saidaa ta shudraga bgaachee manai shudraga eebee erunhiilugch maani yawaa boliochee ta nar

0  |  0
Www(103.26.193.12) 2014 оны 07 сарын 29

Eo eo Ichij amdaraach ee altanhuyg aa shudraga baildaa deeg baisan elbegdorj gui yasan be shudraga baildaa yl iig n edeluulj torguul taviachee sugeer ardiin huuhed ingsen Bol ta nar nylh huuhediig n ch bodohgui suulgaj l baigaa shuu dee

0  |  0
Top