Хулгайн гэмт хэргийн гаралт ихэсжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

2014 оны 07 дугаар сарын 28 буюу өнгөрсөн шөнийн байдлаар Нийслэлд нийт 38 гэмт хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллага 31-ийг илрүүлсэн байна. Үүнээс золгүй байдлаар амь насаа алдсан дөрөв, дээрмийн гэмт хэрэг хоёр, хулгай 11, танхайрах тав, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчих хоёр хэрэг бүртгэгджээ. Амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Иймд иргэн Та хотоос гарах, орон гэрээ эзгүй орхиж байгаа тохиолдолд хөршдөө, орцны жижүүртээ, хорооны цагдаадаа хэлж орхиж байгаарай. Мөн машин унаагаа хамгаалалттай, гэрэлтэй газарт орхиж явж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top