Төв аймагт 70 мянган тахиа бүтэж үхжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна.

 


Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ.
Өнөөдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. “Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top