Боом өвчний хориог цуцаллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд энэ сарын 13-нд боом өвчний сэжигтэй мал үхсэнээс хойш нэмж өвчлөл гараагүй байна. 

Хорио цээрийн дэглэмийн хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийн өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, бууц зэрэгт долоодугаар сарын 28-ны өдөр эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн талаар МХЕГ-аас мэдээллээ. 

Бүх малд эмнэл зүйн үзлэг хийхэд сэжигтэй мал илрээгүй тухай Нийслэлийн Мал эмнэлгийн газрын албан бичгийг үндэслэн ХУД-ийн Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэмийг татан буулгалаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top