П.Сумъяажав: Охидыг тамласан минь үнэн. Гэхдээ намайг уучилсан ерөнхийлөгчид баярлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Гэртээ байсан цэцэг шиг охидод халдаж дүүгийнх нь амийг хороогоод, эгчийг нь зэрэмдэглэж орхисон хэрэгтнүүд та бидэнтэй мөр зэрэгцэн эрх чөлөөтэй алхаж явна. Хэргийн эзэн П.Сумъяажав 2009 оны хоёрдугаар сард найз Д.Бямбадоржтойгоо хамсан танилынхаа гэрээс 11 сая төгрөг хулгайлахын тулд таван настай охиныг хөнөөж, 13 настай эгчийнх нь хоолойг хутгаар сийчин хүнд гэмтэл учруулсан юм.

Тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж, УИХ-аар баталсан Өршөөлийн хуулиар суллаад байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, хурандаа Ж.Нямдаваа нэгэн цахим хуудаст өгсөн ярилцлагадаа “Охидыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүд Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуульд хамрагдахгүй” гэжээ. Гэвч бодит байдалд хэрэгтнүүд өнгөрсөн арванхоёрдугаар сард эрх чөлөөт амьдралд хөл тавиад байна. “Монхоо” буюу П.Сумъяажавтай ярилцахаар тэдний гэрийг өнгөрсөн амралтын өдрөөр зорилоо. Аймшигт хэрэг үйлдэж, нэгэн гэр бүлийн амьдралыг бусниулсан хүн төрийн өршөөлийг хүртсэний үнэ цэнэ ямар байдгийг үзэх гэсэндээ тэдний гэрийг зориглож зорьсон хэрэг.

Гэхдээ дүгнэлтийг уншигч танд үлдээж, түүнтэй ярилцсанаа элдэв нэмэр, хачиргүйгээр хүргэж байна. Тэр Баянхошуунд, хоёр давхар байшинд амьдардаг байна. Нэгдүгээр давхраа хүнс, барааны дэлгүүр, үсчин, цайны газар, эмийн сангийн зориулалтаар түрээслүүлж, хоёрдугаар давхартаа өөрсдөө амьдардаг. Бусдын эд хөрөнгөд шунаж явахааргүй бийлэгжүү айл гэдэг нь хэн ч харсан анзаарагдана. Туранхай, өндөр биетэй, үл мэдэг гүйлгэнэсэн харцтай П.Сумъяажав өдгөө 18 настай, айлын отгон хүү гэнэ. Тэрээр гэртээ ганцаараа байсан бөгөөд ярилцлага өгөхөөс цаарагласангүй. Хэн ч сонсоход нуруу хүйт даам хэрэг үйлдсэн түүнээс үнэндээ болгоомжлох сэтгэл төрж байгаагаа ч би нууж чадсангүй.

-Өршөөлийн хуулиар суллагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хүний амь хөнөөсөн ч, хуульд хамрагдсан нь чиний буруу биш. Гэвч үнэндээ Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй байсан юм биш үү. Тэгэхээр энэ аз байсан гэж ойлгож болох уу?
-Би болчимгүй үйлдэл хийсэн нь үнэн. Түүндээ гэмшиж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг уучилсанд баярлаж явдаг. Би гэмшээд, цаашдаа сайн хүн болно гэж бодож байгаа. Одооноос төлөвшиж эхэлсэн шүү. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ганцхан над руу л дайрч, элдвээр бичиж байна. Гэтэл надтай хамт хэрэг үйлдсэн хам хэрэгтэн гэж бий. Түүнийг бичихгүй мөртлөө ганцхан намайг л “Толгойлогч” гээд үзэн ядах юм. Хам хэрэгтэн Д.Бямбадорж ч гэсэн давж заалдах өргөдөлдөө намайг их муухайгаар тодорхойлсон байна лээ. Тэр хүн бид хоёроос өөр хэн ч болсон явдлыг мэдэхгүй юм чинь гэж байгаа юм шиг надад л бүх бурууг тохох юм. Харин би гэмшээд дуугүй өнгөрч байгаа юм шүү. Тэр ч үүднээсээ хүмүүсийн хэл аманд ихээр өртөж байна.

-Төрийн өршөөлд хамаарсныг чинь хүн бүхэн хүлээж авах албагүй шүү дээ. Дүүг нь хөнөөж, эгчийг нь хүнд гэмтээсэн чинь үнэн биз дээ?

-Үнэн.

-Ер нь яагаад та хоёр тийм болчимгүй зүйл хийсэн юм бэ?
-Тийм нөхцөлд хүрнэ гэж бодоогүй. Тэгээд ч хүн хөнөөх санааг би гаргаагүй. Мөнгийг нь авъя гэдгийг л гаргасан.

-Охидыг яагаад амьд үлдээчихэж болоогүй юм бэ?
-Урьд өдөр нь бид “Нарантуул” захаас наалддаг тууз, нүүр далдалдаг малгай, уяа зэргийг худалдаж авч, бэлдсэн байсан. Охидод танигдахгүйг хичээснийх шүү дээ. Даанч танигдчихсан учраас аргагүйн эрхэнд аминд нь хүрсэн. Том охиныг нь би, бага охиныг нь Д.Бямбадорж хариуцаж “нухсан”.

-Чамайг том охиныг нь шархдуулснаас гадна бас хүчирхийлсэн гэх юм?
-Тэрнийг мэдэхгүй байна.

-Өөрийнхөө үйлдлийг үү?
-Үгүй. Би хүчирхийлээгүй.

-Тэгээд Д.Бямбадорж хүчирхийлсэн юм уу?
-Үгүй л дээ. Шүүх эмнэлгийн шинжилгээр хүчирхийлсэн гэж гараагүй гэх юм билээ. Тэгсэн мөртлөө хүчирхийлсэн гэж надад давхар ял өгсөн.

-Тэгээд хохирогч зохиож яриад байгаа хэрэг үү?
-Тэр нь ч хаашаа юм бэ. Би лав хүчирхийлээгүй. Тэгээд ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай.

-Энэ тухайгаа шүүх хурлуудад хэлж байв уу?
-Хэлээгүй.

-Тэгвэл чиний хэлж байгаагаар шүүхээс үйлдээгүй хэргийг нэмж хүлээлгэсэн болж таарах нь ээ?
-Үгүй. Надад нэг хүн....Энд дарж цааш үзнэ

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARI(202.55.180.8) 2014 оны 08 сарын 01

ER NI ALUURCHID AMID ULDEX ECGUI TSAATSAAR ABAX TALAAR JAGCAAL TSUGLAAN XIIJ ENE XUULIIG ALUURCHIDIIG TSAATSSAAR ABDAG BOLGOE TEGEXGUI BOL ARDCHILALIIG ANARXJUULJ GUTAAJ BAINA

0  |  0
Монгол(203.91.118.254) 2014 оны 07 сарын 31

Гуульнаас болж алуурчин, луйварчид нь даварч байна даа. Нэг муу ядарсан хүнд болохоор нээх их сүрхий байж задарсан даварсан мөнгөтэй пиздаануудаа яаж чадахгүй байж. Сдаануудыг олны өмнө гөлөг шиг дүүжилж алах хэрэгтэй. Өршөөл мөршөөл гэж худлаа зусардаад байх хэрэггүйш дээ эрхэм ерөнхийлөгчөө. Шудрага л байя л даа. Үхсэн хүний амь юу ч биш алсан хүний амь хайран байна уу. Арчаагүй новшнуудыг алвал таарна ... ... Бузар юмнууд үхэж далд ор.

0  |  0
zochin (202.179.27.4) 2014 оны 07 сарын 31

Elbegee mun AN iig songosondoo haramsaj bn aa, bi ,

0  |  0
zochin (202.179.27.4) 2014 оны 07 сарын 31

Elbegee mun AN iig songosondoo haramsaj bn aa, bi ,

0  |  0
zochin (202.179.27.4) 2014 оны 07 сарын 31

Elbegee mun AN iig songosondoo haramsaj bn aa, bi ,

0  |  0
zochin (202.179.27.4) 2014 оны 07 сарын 31

Elbegee mun AN iig songosondoo haramsaj bn aa, bi ,

0  |  0
zochin (202.179.27.4) 2014 оны 07 сарын 31

Heniig urshuuguud bn aa, Elbege ee . novsh oo. 2-n 2 nyalh amitaniig yargalj alsan aluurchin bn shuu dee, ene chin

0  |  0
unurbat(103.23.51.11) 2014 оны 07 сарын 30

erunhiilugchuu novshiin aluurchdiig urshuuhud chin yliig ni hohirogchidiin ar gert shiljyylj ugch b.gaatai l adil shde .hyn sygnyydiig buudahad hairan b.ga bol ta ydaj yliig ni uguuche .hyn alchihsan baij bas odo sain hyn bolnoo ch geh shig mal chin. tsaash ni bichihees ch durgui hyrch b.na 91.1 eer 25 jil

0  |  0
Elbeg bishee(103.26.193.4) 2014 оны 07 сарын 30

Elbegdorjiin ooriinh ni 2 huuhdiig ingeed alchihval hoorhii hari hari ged yavuulchih yum bh da

0  |  0
Элбэгээ(202.179.20.208) 2014 оны 07 сарын 30

Үхсэний чинь өршөөлийн хууль. Ёстой зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг хүрч байна. Энэ балай хуулиас болж хичнээн алуурчид өршөөгдөж, хичнээн сайхан охинд хөвгүүд амь насаа алдаж, ар гэр нь гашуудаж байна? Нийгмийн хог шааруудыг алах ч багадна. Өөрсдийг нь тамлах хэрэгтэй.

0  |  0
eooe (202.131.235.242) 2014 оны 07 сарын 30

ene 2 iig nasand hureegui huuhded mungu ugch baigaad aluulchih yum san tegvel bas ter huuhedhuud ni yal avahgui l bizdee.

0  |  0
оогий(203.194.114.126) 2014 оны 07 сарын 30

тэнэг новш чинь би уучилалт гуйсан өөдөөс уурладаг ч гэх чам муу алах ч багадана чи үхлийн муугаар үхнээ харааж байна

0  |  0
Галмандах (103.23.51.12) 2014 оны 07 сарын 30

Элбэгдоржийг сонгосондоо маш их харамсаж байна. Аваргаа сонгодог байж дээ

0  |  0
daka(202.55.180.8) 2014 оны 07 сарын 30

chi muu aluurchin cain xun bolno gej ooriigoo bodoj baibal uxej dald or

0  |  0
zochin (103.26.193.3) 2014 оны 07 сарын 29

mal shig elbegdorj ed usuj ider nasanda enees busarmag zuil hiih bolno amiig amiar za novsh gej elbegdorjiin hamsaatanguudiig erleg avag

0  |  0
Batzorig(103.26.193.11) 2014 оны 07 сарын 29

Mongolchuudaa hunii ami iim hyamdhan bolson yum u naad muu shaldan banid chin uneheer davarsan bna huuhdiin ami hunuuchihuud yu yariad bgaa amitan be hend urshuul uzuulj bgaagaa medej bgaa bolov u ene yerunhiugch ene huniig urshuuj bolohgui hun bna shu de

0  |  0
mongol(182.160.32.209) 2014 оны 07 сарын 29

ebeech helsendee hurdgui mal yum daa maliig yaltai bilee

0  |  0
Улаангомоос элбэгээд сургамж(112.72.13.64) 2014 оны 07 сарын 29

Naadah адгуус чинь аллагаа болчимгүй үйлдэл гэж нэрлэж байна ш дээ. Бас хүн амьтанд гомдоод байнаа. ”Хэл аманд өртөөд хэцүү байна” гэнэ ш дээ хөөрхий минь. Ийм адгуусыг зүгээр л буудах ёстой. Элбэг дорж та барууны хуурамч суртал нэвтрүүлэгт итгээд ийм адгуусуудыг өршөөгөөд байна. Барууныхан зүгээр л ”тоглож” л байгаа юм ш дээ.Энэ дэлхийн хүн ихдээд, тэр дотроо био-хог нь ихэдээд байгаа тул тэд өөрсдийн хэрэгтэнээ шууд устгэдэг.Ядуу орнуудыг алуурчдаа өршөөхийг шаарддаг. Тэгж байж тийм улсын нийгмийг суларуулж, өөрсдийгөө хамгаалах чадваргүй болгодог. Бид биологийн хогоо хайр найргүй устгах ёстой.

0  |  0
gkkfdg(103.26.193.4) 2014 оны 07 сарын 29

zvgeer buudan alh yl og odoo nasand hvrsen.hvnii nylh vriig alchaad mongo yriad suuj bdag hogiin nowsh aluurchin dahin hvn alh n oilgomjtoi

0  |  0
zochin(103.26.193.22) 2014 оны 07 сарын 29

Ene Elbegdorj setgelin huurluur shiidwer gargadagaa bolih tsag n bolood bna.Tamalsan mini unen ch geh shig muu aluurchin chin.Huuhdig n alchihaad bna .Adilhan l alaach.Amid garah n todorhoi ym chin Ene aluurching tamlaj al.alaach.alaach.

0  |  0
ямар дүнхүү ерөнхийлөгчтэй юм бээээ(103.10.21.49) 2014 оны 07 сарын 29

энэ элбэгдорж ямар санаатай хүн бэээээ .энэ алуурчид ахиад хүн алахгүй гэх баталгааг элбэгдорж өгөхүүүү .алуурчдыг ингэж харж хамгаалсаар байтал гэмгүй хамаг сайхан хүмүүсээ энэ алуурчдын гарт алдаад байдаг энэ элбэгдорж юу боддог хүн бээээээээ эрүүл хүн мөнүүүүүү

0  |  0
zocin(83.25.60.210) 2014 оны 07 сарын 29

enevaluurcin neg l uder dahiad hyn alna,geriinhee hymyysiig cz alj magadgyi,yagaad iim tenegyyded urszeel yzyyleh estoi um,erunhiilogc eryyl hyn munyy.yasan haramsmaar um be,bidend yamarcz batalgaa alga,hyn alsan hyn syl jbdag10000tygreg hulgailsan hyn 5zil yal awdag,yamar szydarga bys niigem be,iim gazart bi law aiz baina

0  |  0
(202.55.180.8) 2014 оны 07 сарын 29

iimerxuu xun cugnuuudiig orshoox shibshig etseg ni ner toroo bodood aluurchin xuuxdee tsaalaj ogooch gej guibal taarna

0  |  0
cj h (202.126.89.250) 2014 оны 07 сарын 29

elbegdorj enenes oor zvil hiij chadahgvi bn gjvvvvvvvvvvvvvv

0  |  0
hmm(202.55.191.76) 2014 оны 07 сарын 29

Urshuuh hereg urshuuhgvi hereg gej baimaar yum ug n. Ene Ebe ah yag harahgvi gariin useg zursan bhoo

0  |  0
Irgen(203.169.48.142) 2014 оны 07 сарын 29

Yooyo, Elbegdorjoo, yag yamar sanaa bodlogoor iim yum hiigeed bainaa!

0  |  0
Doljinsvren.(202.70.46.206) 2014 оны 07 сарын 29

Ta 2 xvn mun vv?. Ter 2 oxiniig yaj tamlaj alsan uursniig ni yag adilhan bolgoochee!. Yag adilhan uursniih ni xooloig xirchij tsaazlawal taarna.

0  |  0
ганаа(202.21.113.76) 2014 оны 07 сарын 29

Хууулийн хатуу цээрлэл үзүүлэх ёстой атал аймшигтай алуурчдыг өөгшүүлэн нийгэмд буруу үлгэр үзүүлж байна. Монгол улсын Дээд Шүүх шударга шийд гаргана гэдэгт найдна.Элбэгдор

0  |  0
uyngaa(112.72.11.67) 2014 оны 07 сарын 29

ene elbegdorj zailuul taarna yaj iim hogiin zawaan nowshnuudad orshool uzuuleh sanaa tordog bnaa ali eswel hamaatan ne yum bga bz inged orshoogood bwal iim nowshnuud ne dawrana gdgiig meddegui durak yum bhda

0  |  0
chyachga min(115.164.92.93) 2014 оны 07 сарын 29

Eej aaviig ni , uuchlalt vzvvlj chadah hemjeenii hvmvvs bish gene vv? Yaj uuchilah ve dee? Yag yaj? Erunhiilugch elbegdorj shig uu??????? Oilgosongvi , utgagvi ymaa

0  |  0
Монгол(103.26.193.23) 2014 оны 07 сарын 29

Монгол хүмүүсийг алсан гэж өршөөл үзүүлж байгаа нь хятад бодлого

0  |  0
zochin(119.196.130.48) 2014 оны 07 сарын 29

muu nohoin golog iim ymnuud niigemd gai bolj bn bodhoos durgui hvrch bn manai ervvgiin huuli ch gj dee guuli durak

0  |  0
zuuzii(103.26.193.12) 2014 оны 07 сарын 29

Iim zasraxgui xumuusiig orshoono gej yu gesen ug be.

0  |  0
zuuzii(103.26.193.21) 2014 оны 07 сарын 29

Enr elbegdorj medrel n muudajdee...

0  |  0
Tugs(202.131.235.211) 2014 оны 07 сарын 29

Ene odoo hyhsan ch geh shig yu yariad baigaa huuhed ve. Zasrah gej bgaa hun ingej yarih yy zolbin yum bna. Chamaig byrhan ydahgui shiitgeh bh aa. Jaahan 2 ohinii etseg eh yamar hetsuu bgaag ene myy novsh medehgui bgaadaa. sain dyraaraa uheh heregtei sh dee.

0  |  0
eej(202.180.218.10) 2014 оны 07 сарын 29

baliar adguus, burhan chamaig nasaar chin shiitgeesee bilee, hvnii hog shaar

0  |  0
Top