Хил нэвтрэхийг завдсан цагаач иргэдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 29

Далайгаар дамжин хил нэвтрэхийг завдсан хэргээр баривчлагдсан 157 хүнийг эх газарт хүргэсэн тухай Австралийн Цагаачийн албанаас мэдэгджээ.

 

       Хууль сахиулагчдад баривчлагдсан дээрх 157 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг сар гаруй хугацаанд хорьж саатуулсан байна. Харин уг хэргийг хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Сар гаруйн өмнө далайгаар дамжин цагаачлах зорилгоор ирж байхдаа Австралийн албаны хүмүүст баривчлагдсан иргэдийг буцаан Шри Ланкад хүргэжээ. Хүний эрхийн байгууллагынхан уг хэргийг дахин давтаж гаргуулахгүйн төлөө дуу хоолойгоо хүргэж, хуульд өөрчлөлт оруулах хүсэлтээ албан ёсоор тавьсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg(202.5.205.16) 2014 оны 07 сарын 29

холбоотой зураг тавь л даа. Монголын далбаатай онгоцны зураг тавиад байхдаа яах вэ дээ

0  |  0
Top