Хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөнөөс болж гараа тасалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 30

СХД-ийн 22 дугаар хороо ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу очиж шалгахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат 45 настай эрэгтэй Г гэгч "Дархан керамзит" компанийн зуурмагны машин дээр ажиллаж байгаад баруун гарын гурван хурууг зүсч ГССҮТ-ийн гар хурууны тасагт хэвтэж байгаа аж.

Мөн СХД-ийн хоёрдугаар хороо ГССҮТ-д хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчсөнтэй холбоотой иргэн ирж хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгалтын ажиллагааг явуулахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 35 настай эмэгтэй М гэгч нь БОСА ХОЛДИНГ-ийн салбар "Боса кетринг" ХХК-ийн талх баригч дээр ажиллаж байгаад баруун гарын тохой хэсгээрээ гараа тасдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top