”Microsoft” Selfie-d зориулсан утас гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 30

Дэлхийд алдартай компьютерийн программ хангамжийн Майкрософт компанийнхан үйл ажиллагаагаа өргөтгөж, гар утас, таблетийн зах зээлд хөл тавьсан. Тэгвэл тус компанийн удирдлага сүүлийн үед дэлхий даяар хүчтэй дэлгэрээд буй сельфи зураг авахад тусгайлан зориулсан гар утас гаргаснаа өчигдөр Сийтл хотод болсон ажилчдын хурлын үеэр танилцуулсан байна. Тус корпорацийн төхөөрөмжийн хэлтсийн гүйцэтгэх захирал Стефен Элоп ажилчдадаа туршилтын гар утсыг тарааж, ажиглалт хийж эхэлсэн талаар холбогдох эх сурвалж нь мэдээлсэн байгаа юм. 

Гар утасны зах зээлд хамгийн эрэлттэй байгаа Эпплийн Айфон гар утасны нүүрэн талын камерийн хүчин чадал 1.2 мегаптиксель байдаг бол Майкрософтын Виндоуз үйлдлийн системтэй сельфид зориулсан гар утасных таван мегапиксель байхаараа давуу талтай болно. Хэвлэлүүдэд гарсан мэдээллээс үзвэл шинэ бүтээгдэхүүн нь 11.9 см-ийн дэлгэцтэй, Айфон гар утсыг бодвол илүү том, өргөн тул сельфи зураг дарахад илүү тохиромжтой байх аж. Албан ёсны эх сурвалж, verge.com-ийн мэдээлснээр сельфид зориулсан гар утас тун удахгүй зах зээлд нэвтрэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top