Элчин сайдыг гүтгэсэн гэх сэтгүүлчийг шүүхээс цагаатгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 30

  Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Даваадоржийг гүтгэсэн гэх асуудлаар "Өглөөний сонин"-ы сэтгүүлч Р.Саруултөгсийг шүүхэд дуудаад байсан. Улмаар шүүх хурал өчигдөр 14.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хаалттай эхэлсэн юм. Тэгвэл шүүх хуралдааны шийдвэр сэтгүүлчийн талд гарлаа.  Түүнд  Эрүүгийн хуулийн 111.2-оор бусдыг гүтгэсэн, нэр хүндийг нь гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Сэтгүүлч Р.Саруултөгс нь ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржийн дансанд таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжин орсон гэх мэдээллийг дэлгэж, хэд хэдэн цуврал нийтлэл бичихэд нь түүнийг өөрийнхөө нэр төрд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр Б.Даваадорж шүүхэд гомдол гаргаснаар уг хэрэг үүссэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.11.108) 2014 оны 07 сарын 30

Konsul Batmonkhiig elchin said bolgoy,germand togsson germanuu guur geed baiguullagiin darga baisan hun,

0  |  0
Top