Г.Буяндорж нарын шүүх хурал хэрүүл маргаантай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 30

Ноёд группийн захирал Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд эхэлсэн юм.  Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд ийн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал Г.Буяндорж нарыг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхээр хууль бус шийдвэр гаргуулсан. Бусдыг залилж 1,2 сая ам.долларын  хохирол учруулсан. Мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Одоогоор шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурлын завсарлагаанаар С.Билэгт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч олон удаа гарч орж харагдлаа. Харин Г.Буяндорж ямарч ярилцлага өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гартал энэ талаар дурсахыг хүсэхгүй байгаа аж. Шүүхийн танхимд нэлээд ширүүн маргаан өрнөж, хэрүүл болсоор байна. Маргааныг  шүүгч алхаа цохиж таслан зогсоож байгаа ч дахин маргалдсаар байгаа юм. Г.Буяндоржын том хүү Б.Алдар шүүх хуралд ирсэн байсан бол түүний эхнэр Т.Ариунаа харагдсангүй. Шүүх хурал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Нэлээд ширүүн үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.21) 2014 оны 07 сарын 31

За даа энэ ч ер нь иргэний хэрэг шахуу эд хөрөнгийн маргааныг л эрүүгийн хэрэг болгоод сүржигнээд байгаа юм болов уу даа гэж ойлгогдохоор л юм байна даа, иргэд өөрсдөө л учраа олох юмыг цагдаа шүүх нь өөртөө наагаад л элэг авч байгаа юм байна даа, олон жил нь яригдлаа шийдэж чаддаггүй хууль байх уу даа игэний асуудлыг өндөрт гаргаад одоо хуулынхан нь өөрсдөө ч учрыг олохоо байчихаад л бантагнуулаад байгаа юм шиг байна лээ дээ

0  |  0
Huuhdiin tuluu zag gej helie(202.55.191.130) 2014 оны 07 сарын 31

Ha ha Hiideggui heldeg humuus Hereg huuchirdaggui gedgiig yaj oilgoh bilee dee

0  |  0
Top