Л.Гансүх хамаатан садан, туслахтайгаа нийлж мөнгө завшсан тогтоогдсон уу

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 31

АТГ-аас өнгөрсөн шөнө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулжээ. Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллажээ. АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Л.Гансүхээс гадна түүний багт ажилладаг гурван залууг баривчилсан байна. 

 

Л.Гансүх нарт холбогдох асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа талаар АТГ-аас энэ сарын эхэнд мэдээлэл хийсэн билээ. Л.Гансүхийг уг хэрэгт сэжигтнээр тооцсон байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас  гаргасан дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж болзошгүй байгаа талаар мөн мэдээлэлсэн юм.  Уг хэргийн хүрээнд нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар  тогтоогдоод байгаа аж.

Уг үйл ажиллагаанд нь  БОАЖ-ын сайд асан байхдаа Л.Гансүх өөрийн туслах, хамаатан садан, бусад хамаарал бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй  нөхцөл байдал үүсээд байгаа талаар АТГ мэдэгдэж байсан.Тэгвэл өнгөрсөн шөнө Л.Гансүх нарын гурван хүнийг баривчилж саатуулсан нь 3.6 тэрбум төгрөгийг хамаатан садан туслахтайгаа нийлж завшсан нь тогтоогдсон бололтой.

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх  энэ хэргээсээ бул­тах гэж гадаад руу оргон зайллаа гэж янз бүрийн мэдээлэл гарч байсан  ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эмчилгээнд явсан” гэж олныг нийтэд мэдээлэлж байсан. Их мөнгө идэж уусан гэх хэргийн талаараа “Би Монголд очоод дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ” гэж бай­сан ч одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.131.242.251) 2014 оны 08 сарын 01

hugiin novsh

0  |  0
jack(103.26.193.11) 2014 оны 07 сарын 31

Наад нөхөр чинэ угаасаал луйварварчин ш дээ. Ерөнхий сайд н хамт идэж учаад л үхтлээ хамгаалана ч гэх шиг. Ухвал зөндөө юм бгаа дөө. Монголын төр угаасаал авилгал ш дээ.

0  |  0
zochin(202.179.27.4) 2014 оны 07 сарын 31

Bondiin mungu ideed bgaa humuusiig sain shalgaachee, tavisan zam ne turuucheesee evderch bn, Darhanii zamiin zasvar hedhen honood odoo avderch bn

0  |  0
Top