Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 31

Бурхан багшийн анх номын хүрд эргүүлсэн их дүйчин өдөр  өнөөдөр тохиож байна. Их дүйчин өдрийг тохиолдуулан Бурхан шашны төв болох Гандантэгчинлэн хийдээс цөөнгүй арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Тодруулбал, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан ганжуур”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Сандуйн жүд” болон бусад сүм хийдэд хадгалагдаж байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл”, “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дээж, хувилбарыг залж, иргэдэд нээлттэй үзүүлж, сонирхуулах гэнэ. Мөн өдөр сүсэгтэн олондоо зориулж ном хурах ажээ.  Бурхан багшийн их дүйчин өдөр буян хуруулбал хэд дахин үрждэг гэсэн номлол байдаг.  Зарим хүмүүс энэ өдрөөр мацаг барих нь бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top