Бөөрний даралт гэж юу вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 31

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг
Бөөр өвчлөх шалтгаан
Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай:
1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна.
Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна.

Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?
- Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт
- Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг

Бөөрний үрэвсэл

Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж бөөр үрэвсэх нь бий.

Бөөрний даралт
Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий.
Тухайлбал, -
Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ -
Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй.
Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй.

Бөөрний дутагдал

Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс снь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний дутагдалд ордог.

Хөдөлгөөн ихэдсэний улмаас бөөр  өвдөх үү?

Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
new(197.211.58.65) 2021 оны 10 сарын 01

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай\nТэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг\nМэс засал хий

0  |  0
DR MAXWELL,C(129.205.124.111) 2021 оны 04 сарын 30

Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй\nЭрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nХүндэтгэсэн\nДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ\nDR MAXWELL

0  |  0
Top