Манай улсад орж ирж буй генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 01

Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг.

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэнэ.

Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай. Бас нэг хор хөнөөл нь дархлааг сулруулах (хүний биеийн дархлааны 70 хувь нь өлөн гэдсэнд байдаг аж), бодисын солилцоог устгах аюултай.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэж болзошгүй. Хоол хүнсээр дамжин хүний биед орж ирсэн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултай гэж судлаачид анхааруулж байгаа юм.

Эрдэмтэд амьтдыг генийн өөрчлөлттэй хүнсээр хооллон судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд ийм бүтээгдэхүүнээр хооллосон амьтдын дархлааны систем суларч, эрүүл үр төл гаргах чадваргүй болсон байсан гэнэ.

Ийм бүтээгдэхүүнүүд савлагаа болон амтны хувьд ямар нэгэн онцлох шинж тэмдэг агуулдаггүй нь аюул дагуулж байгаа юм.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн орчин үеийн хамгийн аюултай биологийн зэвсэг бөгөөд улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг хэмээн судлаачид дүгнэж байна.

”Greenpeace" олон улсын байгууллагаас 2012 онд баталсан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хар жагсаалтыг хүргэе.

1. Hershey”s Cadbury компанийн бүтээгдэхүүн Fruit&Nut

2. Mars болон M&M

3. Snickers

4. Twix

5. Milky Way

6. Cadbury (шоколад болон какао)

7. Ferrero (шоколад)

8. Nestle (шоколад)

9. Nesquik (какао)

10. Соса-Соla, Sprite, Fanta

11. "Кинли" болон "Фруктайм" тоникууд

12. Pepsi

13. 7-Up, Mountain Dew

14. Kellogg”s (өглөөний хоол)

15. Campbell Soup компанийн бүтээгдэхүүнүүд

16. Uncle Bens Mars (цагаан будаа)

17. Knorr-ийн соусууд

18. Lipton (цай)

19. Parmalat (жигнэмэг)

20. Hellman”s (амтлагч, майонез, соус)

21. Heinz (амтлагчууд, майонез, соус)

22. Nestle (хүүхдийн өглөөний хоол)

23. Hipp компанийн хүүхдийн бүтээгдэхүүнүүд

24. Abbot Labs Similac (хүүхдийн бүтээгдэхүүнүүд)

25. Denon (тараг, сүү, бяслаг, хүүхдийн бүтээгдэхүүн)

26. McDonald”s түргэн хоолны сүлжээ ресторануудын бүтээгдэхүүн, хоол хүнс

27. Kraft (шоколад, чипс, кофе болон хүүхдийн бүтээгдэхүүн)

28. Heinz Foods (кетчуп, махны соус)

29. Unilever брэндийн Делмигийн (майонез, тараг, маргарин)

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(103.26.193.23) 2014 оны 08 сарын 03

MONGOL ULSIIN UNET ZUILS BOL IRGEDIIN ERUUL MEND GAZAR NUTGIIN BUREN BUTEN BAIDAL YUM.

0  |  0
ZOCHIN(103.26.193.20) 2014 оны 08 сарын 03

EDGEERIIG ULSIIN HILEER ORUULAHIIG YARALTAI HORIGLOH HEREGTEI

0  |  0
munguush(103.29.144.27) 2014 оны 08 сарын 02

ee burhan mini

0  |  0
яяяяяя(124.158.91.83) 2014 оны 08 сарын 02

огт идэхгүй амьдарч болох л юм бна эднийг идэх албагүй

0  |  0
zul-d(103.26.193.15) 2014 оны 08 сарын 01

Mah gurilaa ideed l haaya tansaglamaar bol yanzaga geed tsainii pecheen bgaa,teriig id. Eko pecheen

0  |  0
zul(103.26.193.9) 2014 оны 08 сарын 01

Yu ideh bolj bnaa taminee

0  |  0
Sara(103.26.193.19) 2014 оны 08 сарын 01

Hereglegch ta uuruu zuv hunsnii buteegdehuun songoj hereglej chadah yum bol edgeer gene uurzlilttei buteegdehuunuud languunii novsh bolood borlogdohgui ued l importlogch company dampuurahgui tuld dahiad iim buteegdehuun MGL hileer orj irehgyi sh dee. Zuv hereglee bidnii soyol shu amttan bolgon !!!!!!!!!!!!!??????!???!!!!!!! !!!????!!!!!?

0  |  0
(202.55.180.8) 2014 оны 08 сарын 01

er tord medleg bolocrol nimgen chadbar muutAI mamiin erx ashig xoocon xoocon tolgoinuud mongo idexeec oor um xiij chadaxgui chodor tushaa bolj baina

0  |  0
(202.55.180.8) 2014 оны 08 сарын 01

iim gamshig tulgaraad baixad farlament tag duugai cuuj baina

0  |  0
Top