Үнэгүй газар өмчлүүлсэний дараа зам тавьж, сургууль цэцэрлэг барина

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 01

Нийслэлийн иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх ажил өнөөдөр эхэллээ. Бүртгэлийг өнөөдрийн өдрийн 12.00 цагаас эхлэн 15 хоногийн турш цахим хаягаар явуулах юм. Энэ тухай нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн таван дүүргийн хотоос зайдуу газарт үнэгүй газар өмчлүүлэхээр болсон юм. Газар өмчлөх хүсэлтэй иргэн нь энэ оны тавдугаар сараас өмнө Улаанбаатар хотын иргэн болсон байх шаардлагатай бөгөөд хөдөө орон нутагт болон нийслэлд газар өмчлөөгүй байх учиртай юм байна. Тодруулбал хаана ч ямарч газарыг ганцаараа болон хамтран өмчлөөгүй байх шаардлагатай аж.

 

Мөн дээрх шаардлагыг хангаж байгаа боловч энэ оны тавдугаар сарын 30-аас хойш нийслэлд шилжин ирсэн бол олгохгүй юм байна. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд өнөөдрөөс эхлэн цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн аваад эхэлчихлээ. Уг бүртгэл 24 цагийн турш явагдаж байх юм билээ. Эхний өдөр болон ажлын цагуудаар ачаалал ихтэй байх магадлал өндөр байна. Энэ талаарх  албаны хүмүүсийн хариултыг хүргэе.  


-Цахим бүртгэлийг яг хэзээ хаах вэ?

-2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Иймд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно.

-Газар хамтран эзэмшдэг бол хүсэлтээ гаргах боломж бий юу?

-Урьд нь газар нэг удаа үнэгүйгээр дангаараа эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй. Угаасаа газар өмчилсөн иргэдийн мэдээлэл тухайн бүртгэл авч буй сайтад байгаа учир та регистрийн дугаараа хийхэд л боломжгүй гэж гарч ирнэ. Хөдөө орон нутагт газартай эсэхийг хүртэл олоод бүх иргэдийн мэдээллийг аваад байршуулсан байгаа.


-Нэг гэр бүлийн  хэдэн ч гишүүн хүсэлт гаргаж болох уу?

-Нийслэлд 2013 оны 5 дугаар сарын 30-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийслэлд бүртгэлтэй, урьд нь газар өмчилж байгаагүй бүх насны иргэд хүсэлт гаргах боломжтой. Хамтран эзэмшээгүй тохиолдолд болно.

-Одоо харъяалагдаж байгаа дүүрэгтээ л хүсэлт гаргах уу? Эсвэл хамаагүй юм уу?

-Дээрх шаардлагыг хангасан бүх иргэд оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж, хүсэлтээ гаргах боломжтой. Өөрийн дуртай газартаа хүсэлт гаргахад тухайн хүсэлт биелж газар сонгосон эсэхийг утсанд нь мессежээр мэдэгдэнэ. Харин сонгодоогүй тохиолдолд дараагийн байршилд газар сонгох хүсэлтээявуулж болно. Учир нь сайтын программ санамсаргүй байдлаар иргэдээ сонгоно. Нэг ёсондоо сугалаа гэсэн үг. Мөн өмнө нь нэг удаа бүртгүүлсэн бол бүртгэлийн кодоороо газартай болтлоо хүсэлт явуулж болно. Тэгэхээр эхний байршилаас сонгож чадаагүй байлаа гэхэд дараагийн газраас сонгож болно.

-НИТХ-аас баталсан 52 байршилд хүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөх хүсэлтээ гаргаж болох уу?

-Болно.

-Дараагийн байршлуудад газар өмчлөх ажил хэзээнээс эхлэх вэ?

-Цаг нь тодорхойгүй байгаа. Эхний 5 байршлын газар өмчлөлийн бүртгэл, баталгаажуулалтын ажил эцэслэн дууссаны дараа дараагийн байршлуудын эхлэх хугацааг зарлана.

-Газар өмчлөх эрхээ авсан иргэн газрын гэрчилгээгээ яаж авах вэ?

-Журмын дагуу газар өмчлөлийн цахим системээс газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн нь ажлын 10 хоногт багтаж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж өргөдлөө хуульд заасан материалын хамт цаасаар өгөх ёстой. Тэгснээр тодорхой хугацааны дараа газар өмчлөх шийдвэрээ гардаж авах боломжтой.

-Иргэдэд өмчлүүлж байгаа газар хотоос зайдуу алслагдсан байгаа. Тэнд дэд бүтэц байхгүй энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?

-Одоогийн байдлаар бол газраа өмчлүүлчихээд өмчилсөн хойно нь тийшээ бүх чиглэлд зам тавина. Сургууль цэцэрлэг барина. 2016 он хүртэл дэд бүтцийн ажлууд явагдах юм. Тэгэхээр дэд бүтцэд бол санаа зоволтгүй.

-Бүртгүүлэхдээ аль сайт руу яг яаж орж бөгдлөх юм бэ?

- http://www.umch.ub.gov.mn/ сайт руу орохоор хоёр цонх байгаа түүний цахим бүртгэл гэсэн цонхыг дараад орсоны дараа зааврын дагуу орж бүртгүүлнэ. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг уг сайтаас авах боломжтой. Эхний өдрүүдэд жаахан ачаалалтай ажиллах байх. Гэхдээ сайтын сервэрийг ачаалал даахаар тооцоолж бэлтгэсэн байгаа. Нэг зүйлийг сануулахад утасны дугаар мэйл хаягаа үнэн зөв бичих нь их чухал шүү. Учир нь утасны дугаар мэйлээр газар өмчилсөн тухай мэдээлэл тань ирэх юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eleed zam ded butsee tavih heregtei(172.56.9.229) 2014 оны 08 сарын 03

Ehleed ded butcee tavih heregtei shuu dee .daraa ni boon bantan

0  |  0
erka(203.91.117.4) 2014 оны 08 сарын 03

baahan ger bair utaatai gazar ahiad nemegdeh um bna iimerhuu zabaan um hiideg nobshnuud da

0  |  0
Bairnii une buuj bn(202.126.91.159) 2014 оны 08 сарын 02

Tsaana chine bairnii une buuna geed chenjuud bairaa zarj baina gene. Bair awah gej baigaa nuhud tur hulee 1 jil!!!!! Орон сууц үл хөдлөх хөрөнгийн үнэ буух тухайСүүлийн үед байрны үний хөөс хагарч эхлэх нь гэсэн яриа гарсаар удаж байна.Энийг ч учир мэдэх хүмүүс баталж ярьж байна. Солонгос , хятад иргэд, их хэмжээгээр байр худалдан авсан ченжүүд байраа үнэ нь буугаагүй байгаа дээр мөнгөө гаргаж авья гэсээр эхнээсээ зарж эхэлсэн байх юм. Чих тавин чагнахнээ Байрны үнэ буухад дараахь хүчин зүйлс нөлөөлөх юм байна.Үүнд:1. Мон

0  |  0
Bairnii une buuj bn(202.126.91.159) 2014 оны 08 сарын 02

Tsaana chine bairnii une buuna geed chenjuud bairaa zarj baina gene. Bair awah gej baigaa nuhud tur hulee 1 jil!!!!! Орон сууц үл хөдлөх хөрөнгийн үнэ буух тухайСүүлийн үед байрны үний хөөс хагарч эхлэх нь гэсэн яриа гарсаар удаж байна.Энийг ч учир мэдэх хүмүүс баталж ярьж байна. Солонгос , хятад иргэд, их хэмжээгээр байр худалдан авсан ченжүүд байраа үнэ нь буугаагүй байгаа дээр мөнгөө гаргаж авья гэсээр эхнээсээ зарж эхэлсэн байх юм. Чих тавин чагнахнээ Байрны үнэ буухад дараахь хүчин зүйлс нөлөөлөх юм байна.Үүнд:1. Мон

0  |  0
zochin(182.160.3.177) 2014 оны 08 сарын 01

manaihan yu ch hiij chadahgui holdu, bolovsrolgui, tootsoogui! zail tsaasha naad gatsaa site taiga!

0  |  0
ИЧИГ ИЧИГ(202.126.89.160) 2014 оны 08 сарын 01

ЯМБИЙ САЙТ НЬ АЧААЛЛАА ДААХГҮЙ БУХИМДУУЛЖ БАЙНА

0  |  0
сансармаа(124.158.79.2) 2014 оны 08 сарын 01

Шал ямбий алдаа заагаал байлээшт 1юм бүрэн гүйцэт хийчихгүй

0  |  0
999(202.170.82.54) 2014 оны 08 сарын 01

нэг мөсөн бохир цэвэрийн нэгдсэн сүлжээг давхар шийдэх хэрэгтэй

0  |  0
үүлээ гацаад байна(103.23.51.12) 2014 оны 08 сарын 01

Үхсэн баасниих нь өдөржин утаснаас дүүжлэгдлээ .болохгүй байна .тооцсон гэншүү . Төв талбайгаас 40000т хүртэл дугаарлаж батүүлийн гэрт очих хэрэгтэй ..

0  |  0
Top