170 хүн хөрсний гулгалтад дарагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 01

Энэтхэгт болсон хөрсний гулгалтын улмаас пүрэв гарагт аврах багийнхан 30 хүний цогцсыг татаж гаргаад байгаа тухайгаа мэдээлсэн бөгөөд эрлийн ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм. Махараштра дүүргийн захирал Жадхав одоогоор гэмтэж бэртсэн найман хүн байгаа гэж мэдээлсэн бөгөөд 30-40 орчим айл өрх энэ хөрсний гулсалтад их, багаар өртжээ. Хөрсний гулсалт болсон энэ газар руу түргэн тусламжийн 50 хүн, 200 сайн дурын ажилчид очсон байна.

Уг хөрсний гулсалтыг Мумбай хотын ойролцоо Махараштрагийн Пьюн дүүргийн Малин гэдэг тосгонд Лхагва гарагийн шөнө дунд болсон гэж албаны эх сурвалжид мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(27.123.214.115) 2014 оны 08 сарын 01

Duurgiin zahiral gej bas baina u setguulchee kkkk

0  |  0
Top