Наймдугаар сарын өрнийн зурхайг сонирхоорой

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 02

Хонь

Эцсийн эцэст Хониныхонд боломж ирлээ! Ангараг гараг Хонины хайр дурлалын ордыг бүтэн найман сарын дараа сая нэг орхиж буй тул үлдсэн хагас жил романтизмаар дүүрнэ гэдэгт итгэлтэй байж болох гэнэ. Түүгээр ч зогсохгүй Нар, Буд, Бархасбадь, Сугар зэрэг гарагийн хоорондоо эвтэй нэгдэл нь ирэх сарын турш чамд хайр хэмээх гайхалтай зүйлийг бэлэглээд л бэлэглээд л байна хэмээжээ. Иймд хосууд сэтгэлийн хувьд ч, биеийн хувьд ч аль алинд нь онцгой нөлөөлөх долоо хоногуудыг туулах бол ганц биечүүдийн хувьд хайртай учрахад нь зориулсан хувь заяаны хамгийн сайхан давуу талууд энэ үед тохиох аж. Харин учирсан хойноо мэдрэмжиндээ итгэж, зөвхөн аз жаргалтай байхыг л зуны сүүлийн сар зөвлөж байна. Мөн ямар ч үед чиний дур хүсэл хаана ч хамаагүй оргилж, дураар дургих төлөвтэй тул бэлтгэлтэй байгаарай. Амьдралд чинь зочлоход тэдэнд бүү саад хий. Оронд нь “Тавтай морил” гэж хэл.
Наймдугаар сар Хониныхны хувьд карьерийг голчилсон сар болно. Мэргэжлийн ажлууд дээрээ илүүтэй анхаарах бөгөөд орлого чухал сэдвүүдийн нэг нь байна. Эргэн тойрныхон нь чамайг нэлээд шийдэмгий, хатуу болж гэж хэлж магадгүй ч энэ нь муу биш сайн зүйл юм шүү. Төлөвлөгөөтэй хандаж, бүх зүйлд дипломат байдлаар биеэ авч яваарай. Санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргахаас өмнө удаан хугацаанд бодох шаардлагатай. Мөнгийг амархан олох гэж яарах хэрэггүй. Нөгөө талаар наймдугаар сар Хониныхны хувьд багагүй хугацаанд бодсон зүйлээ хэрэгжүүлэх, зарим зүйлсийг өөрчлөхөд хамгийн тохирсон хугацаа болно. Чамд төлөвлөснөө гүйцэтгэхэд хангалттай энерги хадгалагдсан тул үүнийгээ сэлэх, ууланд авирах, бүжиглэх зэргээр спорт хийж дэмжихэд нэн таатай. Шинэ танил, найзуудтай болж хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр амьдрал чинь улам ч баялаг болно. Дээр дурдсан эрсдэлтэй алхмаас сэрэмжилсэн цагт зуны сүүлийн сар нь сэтгэл хангалуун өнгөрөхөд ямар ч асуудалгүй аж. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл “гэрийн даалгавар”-аа сайн хийж ирсэнд чинь шагнаж од эрхэс гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа!

Үхэр

Төлөвлөөгүй арга хэмжээнд очих эсвэл уулзахыг хүсээгүй хүмүүстэй уулзсанаар адармаатай харилцаа бий болж нэг талаараа болгоомжлох, нөгөө талаас сургамжтай үйл явдлууд өрнөнө. Хостой Үхрийн ордныхны хувьд энэ нь харилцаанд нь нөлөөлөхүйц томрохгүй байж болох ч анзааргагүй хийсэн зүйлээс болж нөхцөл байдал хяналтаас гарч мэднэ. Энэ бол шалгуур. Та хоёрын харицлан итгэлцэл, хайр сэтгэл хэр бат бөх вэ гэдгийг шалгах шалгуур юм. Харин ганц бие Үхрүүдийн хувьд энэ сар шинэхэн харилцаа эхлэх ч бүх зүйл тийм ч сайн байхгүйгээс болж чи нэлээд эргэлзэхэд хүрнэ. Харин чиний хосын харилцаа яг одоо дээсэн дөрөөн дээр байгаа бол шийдвэрээ гаргах цаг чинь болсон байна гэдгийг дуулгая. Хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр, бизнесийн түншийн харилцаа маш чухал түвшинд ирэх ба Үхрийн ордныхны хувьд хамгийн түрүүнд санаа тавих хэрэгтэй эмзэг асуудал болж хувирна. Гэрээ хэлэцээрүүд чамаас тэвчээр болон тактикийг тултал шаардана. Өмнө бий болсон байсан маргаан зөрчилдөөнүүд төдийлөн намдахгүй. Хэдийгээр чи гэр бүл, хамаатан саднаасаа туслалцаа хүсч болох ч санхүүгийн хувьд чамайг их хэмжээгээр дэмжиж чадахгүй л болов уу. Ерөнхийдөө 8-р сард Үхрийн ордныхон санхүү болон карьерийн байр сууриа батжуулахад анхаарвал сайн. Харин үл хөдлөх хөрөнгө, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг Үхрийнхний хувьд тайван сар болно. Эрүүл мэндийн үүднээс бие физологи хэвийн ба уул, далайд очиж амрах эсвэл ойрхон цэцэрлэгт хүрээлэнд цагийг өнгөрөөвөл сайн. Түргэн ууртай хүмүүстэй арсалдахаас зайлсхйигээрэй.

Ихэр

Бүх зүйл шинэ дурлал руу чамайг хөтлөх болно. 8-р сард Ихрүүдийн хайр дурлал таны хэлж буй үг, биеэ авч яваа байдлаас ихээхэн шалтгаалах нь. Иймд чи өөрийнхөөрөө харилцаагаа бүтээн босгож, өсгөн хөгжүүлж болно. Сэтгэл санаагаа хуваалцдаг хүмүүсийнхээ нэгэнд татагдаж магадгүй бөгөөд зөв цагт, зөв газар хэлсэн ухаалаг яриа чинь дурлалын хүчтэй хуй салхийг дэгдээнэ. Энэ харицлаанд чиний зүгээс хийх зүйл нь зөвхөн уран цэцэн үг яриагаараа түүнийг байлдан дагуулах юм. Ганц бие Ихрүүдийг энэ сард аялал, болзоо гэх мэт сонирхолтой зүйлс ч бас хүлээж байна. Ерөнхийдөө энэ сар бол ирээдүйд чиний хувьд маш үнэ цэнэтэй нэгэн болж мэдэх хүнтэй учрах боломжоор дүүрэн сар. Харин аль хэдийн хосоо олсон хүмүүсийн хувьд 8-р сар нь хостойгоо илэн далангүй ярьж, харилцааныхаа эмзэг хурцадсан асуудлуудыг хэлэлцэхэд хамгийн тохиромжтой хугацаа байх юм. Идэвхи санаачлагатай байж, олон төрлийн арга хэмжээнд оролцсон, хийх ажил ундарсан сар болох бөгөөд энэ нь заримдаа чамд хэтэрхий дарамттай, шийдэх асуудлууд нь ярвигтай мэт таагүй мэдрэмж төрүүлэх болно. Гэхдээ бие чинь ямар ч байсан тэр бүх бэрхшээлтэй нүүр тулахад хүрэлцэхүйц хэмжээний эрч хүчийг олж чадахаас гадна заримдаа бүр өөдрөг үзэл, алиа хошин зангийнхаа тусламжтайгаар асуулдаа шийдчихэж ч мэднэ. Ихрийнхэн энэ сард ямар нэг тооцоолол шаардсан, худалдаа арилжаа, ур чадвар, мэдээлэл хуваалцах, санаа зовоосон зүйлүүдээ шийдэхдээ гарамгай чадварлаг байна. Чамд хэнийг ч ятгаж, бараг бүх зүйлийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх агуу чадавхи мэдрэгдэнэ. Хувийн санхүүгийн хувьд сарын эхэн үе ихрийнхэнд ээлтэй байхаар од эрхэс зөгнөж байна. Ёс суртахуунтай байх чинь энэ сар мөн л чиний давуу тал болох ч 8-р сард эрүүл мэнддээ анхаарал хандуулах шаардлагатай байна. Ангараг, Санчир гаригийн холбоос ихрийн ордны өвчин эмгэгийн байранд байрласан тул асуудал үүсгэж мэдэхээр байна. Түүгээр ч зогсохгүй эрч хүч багасаж, биеийн байдал идэвхигүй сул, ядрангуй байж аливаа өвчинд өртөмтгий байх тул сэрэмжтэй байж, дархлаагаа дэмжээрэй. Ажлаа нарийн төлөвлөвөл хэт ачааллаас сэргийлж чадна.

Мэлхий

Жилийн турш чамайг дагалдсаны эцэст Бархасбадь гариг сүүлийн сараа чамтай өнгөрөөх гэж байна. Дээшилж доошлохдоо амархан урам зориг чинь хэсэгтээ тайвширч, хостой Мэлхийнхний хайр дурлалын харилцаа эргээд хэвийн байдалдаа орно. Сарын эхний хагаст хайр дурлалын Сугар гариг Мэлхийн ордныхны хайр дурлалын харилцааг удирдах ба сэтгэл татах увидас, тачаангуй байдлыг харамгүй хайрлана. Энэ хугацаанд хайр дурлалын амьдрал чинь адал явдлаар дүүрч сэтгэл санаа сайхан байна. Компютер эсвэл гар утсаар харилцдаг, алсын зайны харилцаа ч үүсгэж мэднэ. Дунд болон сүүлийн арав хоногт тайван байх тохиол тийм ч их олдохгүй л болов уу? Нэг талаас сайн нөгөө талаас муу гэх мэт олон төрлийн асуудлууд ар араасаа ундарна. Мэдээж хайр дурлалын л талбарт шүү дээ.
Бархасбадь гариг Мэлхийн ордыг орхих гэж байгаа ч ажил мөнгө, карьерийн хувьд ирэх он хүртэл ивээсээр байх болно. Үүний ачаар Нар, Буд, Сугар гаригууд Мэлхийн ордыг ивээж орлого өсөх, шинэ орлогын эх үүсвэртэй болох, хэн нэгнээс бэлэг авах гэх мэтээр адал явдлуудыг үргэлжлүүлнэ. Үүнийхээ хажуугаар хяналтгүйгээр үрэх сэдэл ч их төрнө. Харин карьерийн хувьд хэд хэдэн ашигтай хамтын ажиллагаа эхлүүлэх, тушаал дэвших боломжууд гарна. Бие физологийн эсэргүүцэх чадвар маш сайн байна. Хэрвээ чи спортоор хичээллэдэг бол маш хүнд даалгаврыг давж амжилт үзүүлнэ. Гэхдээ энэ чанга хатуу бэлтгэл дунд эрсдэл ч бий гэдгийг санаарай. Удахгүй нярайлах Мэлхийнхэн эрүүл амаржина. Бие давхар биш бол жирэмсэн болох магадлал өндөр байна.

Арслан

Өнгөрсөн сард Арслангийн ордонд Бархасбадь гариг орж бүтэн жил чамд өөдрөг бодлыг бэлэглэхээр байраа эзэлсэн. Чи урам зориг, эрч хүчээр дүүрэн байж бодол санаа чинь эрсдэл рүү биш боломж руу чиглэнэ. Үүнээс гадна адал явдалд дурлах хүсэл, сексийн өндөр тэмүүлэлтэй байна. Бархасбадь чиний сэтгэл догдлол, эротик шуналыг удирддаг юм чинь арга байж уу. Ялангуяа сарын эхэн үед Нар, Буд гаригууд Арслангийн ордны хажуугаар дайрахдаа энэ нөлөөг нь сээтэгнэл, соронзон мэт татах хүчээр бүр илүү эрчимжүүлж өгөх бололтой. Чиний хамгийн жаргалтай хором мөчүүд энэ сарын 12-ноос эхлэн үргэлжилнэ. Хайр дурлалд аз ивээж, ойлголцол, ойр дотно байдлыг мэдэрнэ. 2002-2003 оны үед л яг ийм, бүх юм чиний талд зогсож байгаа юм шиг мэдрэмжийг амссанаа санаж байна уу? Одоо од эрхсийн тэр тохиол чам дээр дахин айлчилж байгаа юм. Амьдралаа дээшлүүлэх боломжуудын үүд хаалга чиний өмнө цэлийн нээгдэх ба сайн ашиглаж чадвал чинээлэг байдал руу ч хүрч болно. Өмнөө байгаа алт эрдэнэсийг хоёр гараараа дүүрэн атгаад ав. Энэ тааламжтай нөхцөл байдал эхний 20 хоног байр суурь, эд баялгаа сайжруулахад чинь туслах бол сүүлийн арав хоногт хувийн аз жаргал, нэр хүндийг чинь зүлгэнэ. 8-р сарын турш чиний эрүүл мэнд маш сайн байна. Хийхийг хүссэн зүйлсэд чинь бие махбодийн нөөц бололцоо огт саад болохгүй. “Амьдрах сайхаан!” гэсэн бодол тасралтгүй төрөх учраас чи эрч хүчээр бялхаж хүн бүрт эелдэг зан гаргана. Гэхдээ гэр бүл, эцэг эх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарим нэг стрессүүд чамайг зовоох ч Бархасбадь гариг чиний талд байхад юунд ч бүү санаа зов. Даруу байж, аливааг бүү хэтрүүлээрэй.

Охин

Наймдугаар сарын эхэн хэсэгт хурал, зуслан , шоу цэнгээн,оролцооны байгууллагын ажил, бүлэг, цуглаан, найз нарын уулзалт гэх мэт олон нийтэд хандсан үйл ажиллагаанд ихээр оролцоно. Эдгээр уулзалтууд нь шинэхэн романс үүсгэхэд чинь зохистой орчинг бий болгоно. Эсвэл эмэгтэй найз чинь хайрын зуучлагч, зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ. Сарын хоёр дахь хэсэгт өөрийгөө илүү эмзэг, мэдрэмтгийгээр мэдэрнэ. Хайр дурлалын Сугар болон, Охины ордны хосуудын харилцааг захирагч Бархасбадь хоёрын аль аль нь ганцаардах эсвэл санаа сэтгэлээр унахыг зөгнөж байна. Гэсэн хэдий ч далд нууцлаг аз жаргал бас гарч ирэх боломжтой гэдгийг од эрхэс харуулжээ. Ажил хөдөлмөрийн хувьд сарын эхний хэсэгт идэвхигүй санагдвал өөрийгөө амраасан нь дээр. Том зорилгынхоо төлөө уулзалт зохион байгуулах, танил талаа нэмэгдүүлэх гэх мэт ирэх намар хийх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг одоо гаргахад илүү тохиромжтой. Сарын хоёрдахь хэсэгт чи идэвхтэй байх болно.Оюуны хөдөлмөр, харилцаа холбоо тогтоох, бирж, аялал, эсвэл олон нийтийн харилцааны асуудлуудад эрч хүчээ илүү их зарцуулах төлөвтэй байна. Энэ сард мөнгө санхүүгийнхувьд хүндрэл тулгарах ч анхааралтай байвал гэнэтийн дэмжлэг авах боломж бий. Ирээдүйн амжилтынхаа төлөө энэ сард зөв цагт, зөв хэмжээгээр, зөв ярих гэдэг үндсэн зарчимыг баримтлаарай.Түрэмгий буюу хүчтэй хариу үйлдэл гаргахаас зайлсхийж, өөртөө шүүмжлэлтэй хандаарай! Бусдаас дэмжлэг туслалцаа гуйхаас хэсэгтэй зайлсхийх хэрэгтэй. Аялал зугаалгын үеэр осолтой зүйлстэй харицахдаа анхаарал болгоомжтой байгаарай! Гэмтэж бэртэх магадлалтай.

Жинлүүр

Сугар гараг Жинлүүрийнхний хайр дурлалын ордонд байрлах учир амьдралынх нь хамгийн сайхан үеүд эхлэнэ хэмээн од эрхэс зөгнөж байна. Тухайлбал наймдугаар сарын эхний хэсэгт хувийн харилцаа болон карьер нь зэрэг цэцэглэх боломж гарч ирэхээс гадна шийдвэр бүр нь нааштайгаар эргэж, хүмүүсийг татах болно. Эргээд алдар нэр чинь чиний хийж буй үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж төсөөлөө ч үгүй эерэг үр дүнг авчирна. Харин хоёр дах хэсэгт нийгмийн бүлгүүдтэй тогтоосон харилцааны асуудлууд ихээр хөвөрч чиний оролцооны хүчээр онцгой нэгэнтэй учрах боломжтой. Нэгэнт харилцаагаа эхлүүлсэн хосуудын хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч болзошгүй байна. Гэсэн ч үүнийг хямгатай зарцуулж, нарийн дэс дараалалтай төлөвлөгөө дагаснаар амархан давж гарна.
Карьер болон санхүүгийн хувьд чамд олны дэмжлэг маш их хэрэг болох ба тэд ч туслахдаа дуртай байх аж. Хүмүүсийн анхаарлыг татаж, хийж буй төсөлдөө хамтрагч олохдоо ч чи тун гарамгай байна. Нэг ёсондоо наймдугаар сар бол аль ч талбарт таатай хамтын ажиллагаа, харилцааны үндсэнд амжилттай өрнөх тийм л цаг үе гэж ойлгоорой. Шинэ танилуудаасаа ирэх боломжийг хүлээж авахдаа дуртай бай. Мөн удирдагч байх дургүйтэй чинь огт холбоогүйгээр чи энэ удаа гол дүрийг авахдаа л авах болно. Мөнгө ихээр шаардагдах санхүүтэй холбоотой асуудал гарах үед ч чи бүхнийг гартаа авсан хэвээр л байна. Гарц олдох хүртэл ухаалаг хандаарай. Бие болон сэтгэл санааны аль алинд нь чамд эерэг өөрчлөлт тохионо. Өөрт чинь үлэмж хэмжээний энерги цуглаж бүгдийг нь өөдрөг байхад л зарцуулах бололтой. Тиймээс чамд болон эргэн тойрныхонд нь эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй. Аль болох хүмүүстэй уулзаж танилцахыг хичээ. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүйг санаарай. Наймдугаар сар Жинлүүрийнхний хувьд дэлхий ертөнцийн гол цөм нь болсон мэт л гайхамшигтай байх болно.

Хилэнц

Наймдугаар сар Хилэнцийн ордныхны хувьд харилцааны салбарт амжилт олсон гайхалтай сар байх болно. Энэ ордыг захирагч Бархасбадь гараг нарны аймгийн хамгийн өндөр цэгт байрлахаас гадна Хилэнцийн ордны хайр дурлал Далай ван гаригийн ивээлээр сэтгэл уяраасан мөрөөдлийн мэт л байх нь . Долдугаар сарын сүүлийн, наймдугаар сарын эхний өдрүүдэд харилцаанд гэнэтийн хүндрэл гарч болзошгүй чтаныг өөрийнхөө шийдвэрт хатуу байхыг Сугар гараг анхааруулж байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй үүний дараа бүх зүйл тааламжтай чиглэлд эргэх болно. Романтик байдал аялал , холын зайн харилцаа,ны үеэр эсвэл холоос ирсэн хэн нэгэн хүнтэй хүчтэй өрнөх болно. Мөн шинэхэн хайрттайгаа урлаг соёлын талаарх эсвэл оюун санаан дахь бодлоо хуваалцвал эмзэг холбоог нягтруулахад чинь туслана. Сарын дунд үеэр Хилэнцийн ордны хүмүүст томоохон аз жаргалтай үйл явдал тохиолдож магадгүй. Од эрхэс хөдөлгөөнд орж эхлэх ба энэ хөдөлгөөн танд ашигтай бас хэрэгтэй. Хилэнцийн ордны мөнгө санхүүг захирдаг Ангараг гараг сүүлийн сард ил гарч ирэх бөгөөд та бүхэн санаачлагыг гартаа авч, хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд хичээнгүйлэн ажиллаарай. Хамгийн чухал зүйл бол Хилэнцийн ордны ажил, мөнгөний хэсэгт гайхамшигтай тохиол бүрдсэн байгаа. Наймдугаар сарын байдлаар Бархасбадь Нартай нэгдсэнээр хүч чадал, нэр хүндийг, Будтай нэгдэж оюун ухаан харилцаа холбоог, Сугар гарагтай нэгдсэнээр боломж, хамтын ажиллагаа, амжилтыг дуудах болно. Сарын турш та азтай байх болно. Ирэх оны найман сар хүртэл улам бүр урагшилсаар байна гэдэгт итгэлтэй байж болно! Энэ сарын хувьд таны цорын ганц асуудал бол эрүүл мэнд. Бэртэж гэмтэхээс болгоомжлох хэрэгтэй. Биеэ сайтар чагнаж, ямар нэг шинж тэмдэг илэрвэл арга хэмжээ заавал авах нь зүйтэй юм.Тайван байж, хэцүү зүйлсийг өөрөөсөө түлхэлгүй илүү уян хатан хандаарай.

Нум

2014 оны 8-р сар Нумынхны хувьд алс нутгаас ирсэн шинэ мэдээ юм уу сэтгэл зүрхний шалтгаанаар зориглох бяцхан аялалаар эхлэх магадлалтай. Энэ сард дотны хүмүүстэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд хол зай томоохон үүрэг гүйцэтгэнэ. Чиний хайр дурлалын амьдралыг жолоодогч Буд, Сугар гаригууд ингэж хүсээд байгаагаас хойш яалтай билээ? Өөр хот, улсад амьдардаг хэн нэгэнтэй холбоотой зүрх догдлуулсан үйл явдал болно. Өөрөөр хэлвэл хайр дурлал нь Нумын ордныхны “юм үзэж, нүд тайлсан” газрын тоог нэмэгдүүлэх болно. Түүнээс гадна оюун ухааны, танин мэдэхүйн, сэтгэл зүйн зэрэг бүхий л талаас тэдний харах хүрээ тэлж, энэ 8-р сарын дараа зарим нэг зүйлд өмнөхөөсөө илүү ухаалгаар ханддаг болох нь гарцаагүй. Чамд яг одоо амьдралынхаа үнэ цэнийг хамтдаа бүтээж, хорвоог хамтдаа танин мэдэх хэн нэгэн хэрэгтэй байна. Өнгөрч буй 7-р сард Бархасбадь гариг Нумын ордны тэргүүлэл, нэр хүнд, өсөн дэвшил, ажил мэргэжлийн талбарт айлчилсан. Үүний эерэг нөлөөг чи аль хэдийн мэдэрч эхэлсэн байх, тийм үү? Мэдлэг, оюун ухаан чинь байгаа хязгаараа эвдлэн тэлж, хийж байгаа бүхэн чинь чиний гарт амархан орж, ажилдаа эзэн нь болж эхэлж байгаагаа чи өөрийн эрхгүй мэдэрсэн л байх ёстой. Тэгвэл 8-р сар ч бас ийм л байх болно. Үүн дээр нэмээд боловсролын түвшингээ сайжруулах, шинжлэх ухаан, соёлын өөр талбар луу нэвтрэх тал дээр илүү ээлтэй байна. Мөн бизнес томилолт, аялал жуулчлал, холын харилцагч, импорт-экспорттой холбоотой ажил хэрэг өрнүүлж магадгүй. Харин мөнгөтэй холбоотой үйлд болгоомжтой хандаарай. Учир нь энэ тал дээр гацалт, хойшлуулалт, алдагдал хүлээж мэднэ. Нар чамайг энэ сарын туршид эрч хүчээр цангаахгүй. Чи тун идэвхитэй, чимээ шуугиантай, өрнөл дүүрэн амьдрах болно. Гэхдээ өвчин тусч магадгүй учраас эрсдлээс зайлсхийгээрэй.

Матар

8-р сар бол хайр дурлалаа баталгаажуулах, амлалтаа биелүүлэх, үүргээ ухамсарлах сар байх болно. Бие биендээ хайртай үнэнч хосуудыг азын тэнгэр ивээх болно. Харин ганц бие Матарын ордныхон бага зэрэг сээтэгнэх урлагийг эзэмших хэрэгтэй шүү. Хичээл зүтгэлгүйгээр ирдэг хайр гэж үгүй. Ямар ч тохиолдолд бусдад өгсөн амлалтаа мартах хэрэггүй. Гэнэтийн гэмээр төсөөлж ч байгаагүй үед хайр дурлал чамайг олоод ирэх болно. Харин сарын хоёрдугаар хагаст чамайг өрсөлдөөн, сорилтууд хүлээж байна. Хамтдаа ажилладаг хосуудын хувьд маш их давуу талууд гарах болохоор тэр бүхнийг алдахгүй барьж аваарай. Санхүүгийн хувьд улам бүр амжилт бүтээлээр дүүрэн сар болох нь ээ. Төрөлхийн гэмээр хөдөлмөрч зан чинь энэ удаад ч гэсэн тус болно. Өмнө нь бодоод биелүүлж амжаагүй бизнесийн санаагаа ажил хэрэг болгох боломж ирнэ. Хамгийн чухал нь хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй. Харин гэр бүл, найз нөхдөө мөнгөний асуудалтай бүү хутга. Ажлаа сайн хийдэг Матарынхан энэ сарын эцсээр шагнал урамшуулал, бэлэг авна. Юу ч болж байсан санхүүгийн тал дээр асуудалтай учрахгүй.
Дээр дурдсанчлан чиний амжилт бүхэн ажлын хамтрагч, сайн дэмжигч гэр бүлээс шалтгаална гэдгийг санаарай. Санхүүгийн асуудлаа шийдэх боломж хэзээд гарч ирж мэдэх учраас шинээр хийхээр бодож байгаа ажлуудаа бүрэн төлөвлөсөн байх хэрэгтэй. Хамтран ажиллах байгууллагаа ч сайн судлах нь зүйтэй. “Хурдан хийгээд өг” гэдэг дарга биш “Хамтдаа хурдан хийцгээе” гэж хэлдэг удирдагч байж чадвал амжилт чиний гараас мултарч чадахгүй. Мөн нэмж сануулахад яарч гаргасан шийдвэр тийм ч оновчтой байдаггүй. Ямар ч тохиолдолд урьдчилан тооцож, сайн хянасны дараа чухал шийдвэрээ гаргаарай. Энэ их ажил, амжилт бүтээлийн хажуугаар өөрийн биеийг тордож, эрхлүүлэхээ мартаж болохгүй. Сайн халамжилж чадаагүйгээс биеийн дархлаа суларч, ядаргаанд орж болзошгүй. Аль болох тогтмол цагийн нойртой амарч, амин дэмээр баялаг ногоотой хоолыг ихээр хэрэглээрэй.

Хумх

Дурлал хайрын хувьд энэ сар Хумхуудын хувьд жинхэнэ баяр ёслолын гэмээр байх болно. Юуны түрүүнд өмнөх сарын дундаас эхлэн Хумхын ордны хайр дурлалын хэсэгт байрласан Бархасбадь гаригийн өгөөмөр зан, амласан боломжуудад найдаж болно, тэр чамайг ирэх оны 8-р сар хүртэл ивээнэ. Гэхдээ түр хүлээгээрэй, 8-р сард Хумхын хайр дурлалын хэсэгт Нар, Сугар, Буд гаригууд мөн зочилно. Нар харилцаанд чинь анхаарал, эрч хүч чиглүүлж, маш их татах увидас илгээнэ. Харин буд гариг харилцаа холбоонд анхаарлаа хандуулж энэ тал дээр нэлээн эрчимтэй байхыг чи мэдрэх болно. Харин Сугар гариг өөрөө хайрын гариг тул сарын 2 болон 3 дахь 10 хоногт /ялангуяа 2-р 10 хоногт/ аз жаргал, сэтгэл хангалуун байдал дүүрэн нөлөөллийг хайр сэтгэлд чинь амлаж байна. Энэ сар чамайг ихэвчилэн сайн бүхэнд хөтлөх боловч- анхаар! Тийм ч сайнгүй үе бас байх болно. Өрсөлдөх чадвар, шинэ санаачлага, дайчин шинж чанарыг чинь харуулсан амбиц дүүрэн сар. Бусдад сэтгэгдэл төрүүлэх хүсэлтэй чинь холбоотойгоор зарим нэг гэнэтийн эрс тэс шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд орж магадгүй юм. Бүр тэр шийдвэрүүд чинь чиний огт хүсээгүй зүйл ч байж болзошгүй. Мөн чамаас дэггүй гэмээр үйлдэл гарах ч магадлалтай. Тэр тохиолдолд дарга, удирдлагууд чинь тийм ч таатай хүлээж авахгүй л болов уу. Аз болоход чадварлаг хамтрагч, түншүүд чинь чамд үнэмлэхүйц тус болно. Хамтын ажиллагаа нь сарын турш нэн тэргүүний үүрэгтэй байх бөгөөд бусадтай хамтарсан бүхэн нэр төр болон санхүүгийн тал дээр өгөөжөө өгөх хандлагатай. Харин сэтгэл санааны хувьд дарамттай байх нь. Мөрөн дээрх үүрэг хариуцлага чинь дэндүү хүнд санагдаж, үүнээсээ болж стресстэж, сэтгэл санааны дотоод тэнцвэрээ алдахад амархан эмзэг байх бололтой. 8-р сар чамаас илүү их эв найрамдал, ойлгоцлыг шаардана. Ойр дотны хүмүүстэйгээ цагыг их өнгөрөөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцож шинэ танилуудтай болох зэргээр өөрийгөө цэнэглээрэй.

Загас

Хайр татам Загасны ордныхон энэ сарын туршид азтай байх нь ээ. Гэр бүлтэй бол ам бүл нэмнэ. Тийм ч учраас гэр бүлийн харилцаа улам бүр дотносч, аз жаргалаар бялхана гэж хэлж болно. Харин ганц бие Загасныхан ч гэсэн хайр дурлалын тал дээр одтой байна. Хэрвээ “Энэ хүн л намайг аз жаргалтай болгоно.” гэсэн итгэлийг төрүүлэх хүн байвал бүү алдаарай. Тэр хүнийг алдахгүйн тулд чамаас багагүй хичээл зүтгэл гарах ч үр дүнд нь чи ялагч байх болно. Хайр дурлал, адал явдал, романтизм, аз жаргал. Энэ бол Загасныхны наймдугаар сарын түлхүүр үгс. Зуны сүүлийн энэ сар чамд амар амгаланг бэлэглэх болно. Харин хүмүүстэй ямар нэгэн байдлаар муудалцахаас аль болох татгалзаарай. Мөн амьдралын хэмнэлээ өөрчлөх оролдлого хий. Нэгэн хэвийн байхаас татгалз. Хамтран ажилладаг хүн чинь чамтай сээтэгнэж, хөгжилдэхийг хүснэ. Сарын хоёрдугаар хагаст эерэг энергиэр дүүрэн байх болохоор хэн нэгэн үүнийг бусниулахыг бүү зөвшөөр. Хэрвээ чи энэ сард ээлжийн амралтаа авахгүй байвал ажлын хувьд амжилт ойрхон байна. Аль болох залхуурал, хойргошилд автахгүй байж чадвал тийм ч том асуудал үүсэхгүй. Энэ ажлыг хийх оюуны чадвар, ажлаа гэсэн сэтгэл, эрх мэдэл нь байхад чи амжилтанд хүрэхэд тийм ч их асуудалтай биш. Санаанд оромгүй сайхан боломж гарч ирж магадгүй бөгөөд юу хийж чаддагаа харуулахдаа бэлдээрэй. Өөрийн ажиллах чадвар, ямар хүн гэдгээ харуул. Ямар нэгэн хариуцаж авсан ажлаа дутуу, тааруу хийх тухай бодох ч хэрэггүй. Үүнээс болон ямар нэгэн сайхан боломжийг алдаж мэднэ. Хамтран ажиллагсадтайгаа аль болох эв зүйтэй байхыг одод зөвлөж байна.
Хайр дурлал, гэр бүл, эрүүл мэнд, ажил амжилтын хувьд жилийн хамгийн чухал сар наймдугаар сар байх болно гэдгийг санаарай. Хичээж ажилласных нь хэрээр урамшуулалтай байна. Бусадтай анх удаа хамтарч ажиллах гэж байгаа бол сарын дундаас хойш ажлаа эхлээрэй. Ямар ч их ажилтай байлаа гээд тэр нь биеэ анхаарахгүй орхиж болох шалтаг биш. Тийм учраас аль болох хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэ. Шуналаа дарж, ямар ч зүйлийг хэтрүүлэх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.124.132) 2014 оны 08 сарын 04

dawarsan muu hujaa nariig albadan hooj gargawal zohino

0  |  0
Top