Өндөг сүүний үнэ буурчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 02

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ өнгөрсөн сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.7 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.5 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байлаа.


Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.12) 2014 оны 08 сарын 03

Нэг их буураад байсым алга ш дээ. Энэ статистик үнэн тоо хэлэхээ больжээ.

0  |  0
;lml;ml;m;mm;(112.72.13.16) 2014 оны 08 сарын 02

altanhuyag neg hevleliin baga hural hiih sedevtei bolj baih shiv dee

0  |  0
Батхүү(112.72.13.83) 2014 оны 08 сарын 02

АН-ын ачаар өндөгний үнэ буурч тансаг хэрэглээ байхаа болилоо.

0  |  0
Top