Мотоцикль, дугуй хулгайлсан Монгол залуусыг саатууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 02

Солонгос улсын Дэгү хотын цагдаагийн газраас тус хотын иргэдийн олон тооны  мотоцикль, дугуйг  хулгайлан Монгол руу ачуулсан гурван Монгол залуусын нэгийг саатуулж, Монгол буцсан хоёр залууд эрүүгийн хэрэг үүсгэн , тэднийг Солонгос улсад дахин ирсэн даруй саатуулах тушаал гаргалаа.

   Эдгээр Монгол залуус нь өнгөрсөн 2013 оны 02 сараас эхлэн оройн цагаар нэг тонн ачааны машин хөлөглөн, Тэгү хот дах орон сууцны хороолол, айл өрх олноороо амьдран суудаг газруудаар явж, нийт 13 удаагийн үйлдлээр гадаа тавьсан шинэвтэр болон өндөр үнэтэй 12 ширхэг мотоцикль, 26 ширхэг унадаг дугуйг хулгайлсан хэрэг үйлдсэн нь илэрчээ. Тэд гэмт хэрэг  үйлдэхдээ машиныхаа дугаарыг солин хуурамч дугаар нааж, нүүрээ халхлах малгай өмсдөг байсан байна.

   Монгол залуус нь хулгайлсан эд зүйлсээ Монгол руу контейнер ачдаг ачаа тээврийн газар дах урьдчилсан бэлдсэн контейнертээ хурааж байгаад Монгол руу ачуулан , тэнд зарж борлуулан ашиг олдог байсан ажээ . Нийт 44 сая 700 мянган воноор үнэлэгдэх 38 ширхэг  мотоцикль, дугуй хулгайлсан залуусаас баригдаад байгаа Монгол залуу нь 40 настай, Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдардаг нэгэн байжээ.

   Одоогоор Монгол буцсан байгаа бусад  2 Монгол залуусын нэр, амьдарч байсан газар болон Солонгос улсад хийж байсан ажил, очиж байсан газар зэргийг тодорхой болгосон байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.16) 2014 оны 08 сарын 02

Zavaan hymyyst viz darj uguud eh ornii ner hynd gytaagaad baihiin.

0  |  0
irgen(103.26.193.6) 2014 оны 08 сарын 02

shivshig

0  |  0
Top