АТГ, ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

Twitter дээгүүр сонин зураг хөвөрч эхэллээ. Хар хувцастай залуучууд бичлэг хийх бөгөөд энэ зурагнуудыг сайн ажвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймгийн урьдчилан саатуулах төв дээр ирэх үед бичлэг хийсэн этгээдүүдийн зураг мөн болж таарлаа. 

Энэ талаар Тагнуулын Ерөнхий газраас мэдээлэл хийсэн бөгөөд түүний харъяа байгууллага болох Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүй талаар мэдээлэл хийж мэдэгдэл гаргасан юм.

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

МЭДЭГДЭЛД:

“Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хамт 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, Орон нутгийн Тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин бичлэг хийж баримтжуулан, уг бичлэгээ хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо. Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал Засгийн газрын тухай хуулийн 25. 2.1-д “Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д зааснаар “Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-д “Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.

Мөн АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар “Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Монгол Улсын Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-р зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно гэдгээ албан ёсоор мэдэглэж байна. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан албан тушаалтан, иргэнийг төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиолдолд хамгаалуулагчийн үйл хөдлөл, хамгаалалтын үйл ажиллагааг баримтжуулж ажиллахгүй байхыг төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудад анхааруулж байна.” хэмээжээ. 

Хурлын дараа Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэвээс цөөн зүйл тодруулав.

-АТГ болон танай байгууллагын үйл ажиллагаа зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Манайх албан ёсны байр сууриа илэрхийллээ. Цаашид холбогдох байгууллагууд нь шалгах учраас илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-АТГ-ын ямар албан тушаалтнуудын нэр зааж, энэ хариуцлага тооцох хүсэлт тавих гэж байна вэ?

-Чухам ямар албан тушаалтанд ямар хариуцлага хүлээх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаад, бурууг нь тогтоох байх.

-Ерөнхий сайд хорих ангид очсон нь төрийн нууцад хамаарах зүйл мөн үү?

-Ерөнхий сайдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон нь зөв буруу эсэх талаар бид ярихгүй байгаа. Манайд хамааралтай асуудал биш. Тэнд Ерөнхий сайд очих үед зохион байгуулагдсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар хандаж байна.

-Ерөнхий сайдын үйлдлийг хууль бус гэж үзээд байгаа шүү дээ?

-Ерөнхий сайдын хийсэн үйлдэл бидэнд хамаагүй. Бид зөвхөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарагддаг  учраас тэр хүний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах ёстой. Тэр дагуу л ийм мэдэгдэл хийж байгаа.

-Танай ажилтнууд тухайн үед бичлэг хийж байгааг яагаад мэдээгүй юм. Хэрвээ муугаар ярьвал Ерөнхий сайдад ямар нэг  муу зүйл болох эрсдэл байсан юм биш үү?

-Тухайн үед  манай гадуур хамгаалалтын ажилтнууд болон орон нутгийн цагдаа, тагнуулын ажилтнууд шаардлага тавьсан ч АТГ-ын ажилтнууд биелүүлээгүй. Гэхдээ бид тэдний хийж байгаа үйлдэлд байнга хяналт  тавьж байсан.

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

 

АТГ ТЕГ зөрчилдүүлсэн хүмүүс хэн байв? (фото)

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Та зөвшөөрөх үү(112.72.13.181) 2014 оны 08 сарын 11

Хууль бус зүйл хийхийг Төрийн 3 өндөрлөгт зөвшөөрөх ёстой гэж үү. Тэдний халдашгүй байдал хууль бус зүйл хийхийг нь зөвтгөх шалтгаан болно гэж үү

0  |  0
ulzii(99.71.210.62) 2014 оны 08 сарын 09

yhsenii chin toriin huuts huibaldaan l hiij yabna shyy dee ene Altanhuag arai dendej bn daa

0  |  0
zochin (182.160.7.149) 2014 оны 08 сарын 08

Hen n ih ariuhan erunhii said boloh geed baigaa yum bol doo yag baij haragdaach teneg gej bodoh yum daa bidniig. MANAN-tai ih zovson yumsan.

0  |  0
kkkkkkk(202.21.113.198) 2014 оны 08 сарын 08

алтанхуяг өөрөө хууль зөрччихөөд хэнээсээ ямар хариуцлага, нууц шаардаад байгаа юм бэ. ёс зүйтэй баймаар юм. энэ хүнээс үнэхээр залхаж байна. дандаа л нэг иймэрхүү болчимгүй юманд орооцолдож явах юм. ухамсраараа суудлаа өгч болдоггүй л юм байх даа. ямар нэгэн ашиг сонирхол байгаа болоод л үхэн хатан зууралаад байгаа нь тэнэг хүнд ч гэсэн ойлгогдхоор .... ард түмний амьдрал үнэхээр хүндэрч байна

0  |  0
eooe(183.177.97.14) 2014 оны 08 сарын 08

said ajlaa sain l hij bgaa ataarhal gej tsaaguuraa ene met yavdal bh yumda

0  |  0
eooe(183.177.97.14) 2014 оны 08 сарын 08

yamar ch yumig mushgij yavdag huni muu uzdeg yumnuud zail

0  |  0
irgen(112.72.13.174) 2014 оны 08 сарын 08

Altankhuyag Temuujin nar bolimoor yum.ted l buruutai shuu dee.Owoo bosgoogui bol shaazgai yundaa suuh bilee!!

0  |  0
зочин(202.179.11.70) 2014 оны 08 сарын 08

авилгатай тэмцэх газар хуулийн дагуу ажилласан бол юу гэж ийм зүйл болох вэ дээ үндсэн хууль, бусад хуульд төрийн гурван өндөрлөгийн халдашгүй дархан байдлыг заагаад өгчихсөн байхад тэрийг нь зөрчиж олон нийтэд мэдээллсэн бол хариуцлага тооцох л хэрэгтэй

0  |  0
Болд(202.179.23.138) 2014 оны 08 сарын 08

Хүчний байгууллагын хооронд тэмцэлдүүлж, хагарал гаргасан Алтанхуяг, Тэмүүжин нар төрийн ёс зүйгүй байдал гаргасан тул огцрох шаардлагатай гэж ард түмний санал авах хэрэгтэй.

0  |  0
zoch(103.10.22.242) 2014 оны 08 сарын 08

ENE ATG boliosoo eruusuu uil ajillagaa n dampuu boljeedee

0  |  0
123(203.169.50.136) 2014 оны 08 сарын 08

Харин ч Алтанхуяг, Тэмүүжин нар л хийж байгаа зүйл, үйл хөдлөлөө анхаарах ёстой байсан юм биш үү. Харин төрийн онцгой бүс рүү дураараа очиж хоригдож байгаа хүнийг машиндаа дуудаж уулздаг нь ямар учиртай юм бэ.

0  |  0
kekeke(180.149.93.195) 2014 оны 08 сарын 08

Ayultai Tagnuuliin Gazar /ATG/-d TEG-iin gologdluud ajillaj bga n nuuts bish

0  |  0
kekeke(180.149.93.195) 2014 оны 08 сарын 08

yu bolood bnaa ATG sono

0  |  0
kekeke(180.149.93.195) 2014 оны 08 сарын 08

yu bolood bnaa ATG sono

0  |  0
tiim shu(203.91.116.34) 2014 оны 08 сарын 08

Yun turiin nuuts ve. Avilgiin heregtei Huniig huuli busaar eregcheed. Harin ch shudraga zaluus bn shagnah heregtei

0  |  0
Иргэн(180.149.93.195) 2014 оны 08 сарын 08

Бичлэг хийж байгаа бацааныг хараад бай хэхээхэх

0  |  0
Mgl(83.208.43.248) 2014 оны 08 сарын 08

AvilgGchtai olon huuli zerchij uulzaj huivaldaj baigaagaa arduudas nuuzlah gesen hereg uu . Mgl avilgaar delhiid deeguur 14 ond orj buig horvoo shuugij baikhad

0  |  0
goyo (103.26.193.4) 2014 оны 08 сарын 07

said huuli zurchij bgaag l bichsen bshde. zuv. avligtai temtseh gazar uragshaaa goyo shuuu

0  |  0
irgen(202.179.20.148) 2014 оны 08 сарын 07

tiim l tusgai hamgaalalt bsiim bol kamertai etgeediig gyls gazar darad unhgui yaasiin hudlaa dur esgeed bhiimaa.

0  |  0
hjkcxnk(103.26.193.20) 2014 оны 08 сарын 07

Durdee itgetsen batsaaniige zurag avch bga

0  |  0
чанга(203.194.116.192) 2014 оны 08 сарын 07

Хууль зөрчиж бичлэг хийж байсан тэдгээр нөхдийг газар дээр нь нам буудчихгүй. Америкийн бие хамгаалагчид бол дор нь л тонилгох байсан. Худлаа зураг авч байгаа дүр эсгэж байгаад ерөнхий сайдын амь насанд халдах гэж ч байсан юм билүү?

0  |  0
Irgen(182.160.42.76) 2014 оны 08 сарын 07

Mongold huli bdag um uu.

0  |  0
Irgen(182.160.42.76) 2014 оны 08 сарын 07

Yaahaaraa bichleg hiij bolohgui gej. Yostoi hol ochij huts. bodit medeellig yaagaad haruulj bolohgui gej. ATG ajlaa hij bna.altanhuyag durAkiin gar hol bolson umnuud iim niitlel bichij bgaa um.

0  |  0
Atg(202.70.46.206) 2014 оны 08 сарын 07

Atg gej yaagaad humuusiin zahialgaar ajildag toriin shantaaj baiguulaga bolchihvoo ehleed oyutolgoin geree hiisen s bayar bayrtsogt nariig elbegdorj nartai shalgachihaasai bid zugeer bj bgad irged orond orchihson shude

0  |  0
АНАНД(180.149.93.195) 2014 оны 08 сарын 07

АТГ одоо арай дэндэж байна. Хурц одоо больмоор юм

0  |  0
Ergin b(103.26.193.17) 2014 оны 08 сарын 07

Yun turiin nuuts ve. Avilgiin heregtei Huniig huuli busaar eregcheed. Harin ch shudraga zaluus bn shagnah heregtei

0  |  0
a(112.72.13.227) 2014 оны 08 сарын 07

үхсэн баасных нь төрийн нууц вэ. тэр алтанхуяг пизда хамгаалуулах биш шоронд байх ёстой юм бишүү. шударга ёс хаана байна.

0  |  0
Ардчилалыг дэмжигч(124.158.107.20) 2014 оны 08 сарын 07

Тэгээд тэр нэгдүгээр зэргийн хамгаалалтанд байх ёстой хүн нь яачихсан юм бэ? Хамраас нь ч цус гараагүй зүв зүгээр л явж байгаа биз дээ. Өөрсдөө эхлээд яаж хамгаалах арга тактикаа сайн сурчих. Хүний нүдэн дээр ил юм хийгээд. Хэн нүдээ нуух ёстой юм бэ? Ялангуяа буруу зүйд нүд хурц л байх ёстой

0  |  0
зочин(202.170.81.170) 2014 оны 08 сарын 07

АТГ-аас Гансүх гэдэг хүнийг нь шалгаж байгаа тохиолдолд тэр хүн дээр хэн ирэхнүү хэнтэй уулзахнуу гэдгийг мэдээж судлаж л таараа байлгүй дээ.яг энэ үер нь Алтанхуяг тэнэг сандарч ирж уулздаг нь ямар нэг юм байгаа бөгөөд амыг нь таглах санаатай үйлдэл гэж бодож байна.

0  |  0
Зочин(103.26.195.132) 2014 оны 08 сарын 07

”...Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй...” Самбалхүндэв нөхрийн ярисанас үзэхэд ажлаа огт мэддэггүй хүн байна. Өөрөө ч юу ярьж байгаа сайн ойлгохгүй, хүний бэлдэж өгсөн зүйлийг л цээжээр давтаж байгаа юм байна... Хүүхэлдэй.... нэг л өдөр 00-ийн цаас шиг жорлонд хаягдана даа..

0  |  0
зочин(202.21.106.101) 2014 оны 08 сарын 07

хамгийн гол нь хэн хэрхэн хууль зөрчдөг, хэн хууль сахиулах ёстой талаарл ажиллагаа явагдах ёстой.Ингэж байж ард түмэн засагт итгэх болно.Аливаа юмаар шалтаг зааж завхаруулж олныг уруу татах гэсэн ажиллагааг цаг бүрт нь авахгүй бол 2008 оных шиг нийтэд нялзаасан юм болгох гэнэ.

0  |  0
zochin(112.72.11.124) 2014 оны 08 сарын 07

Zarim neg ni toriin ajliig huvi hund zov buruu geed bh jum,Bid nar onoodroos ehleed oorsdoosoo ehlekh ni chuhal,bid oorsdoo unen ajilgui archaagui humuus,hudlaa ataarhaad yahav ,leader bolson eronhiilogch bolson,eronhii said bolson ikh hurliin gishuun,hotiin darga bolson irgediin toloologch bolson humuusdee unendee bugd l taalamjgui ug helj baidag,unendee ajilluulakh bolomjiig olgoj am helee tatazgaa,mongol tegtlee saidaad muudaad bgaa zuil alga,ard tumen bidnii hir ajilsagaas shaltgaalj ediin zasag sul doroi bh shiidegdene,archaagui shaarnuud belen jum shaardaj darga,said udirdagchdaa dandaa doosh ni hiij gadnii idesh boldog,nogoo olon ekh oron gesen humuus haana bna,hudlaa l bhgui ju,huvi hund buruu ogohoor tor zasgiin terguunee hundetge,hezee yamar tuuhendee ene ikh sain eronhii said geed uneldeg bailaa,Elbegdorj guai 2 ch udaa eronhii said bolson ,muusain ataachid avaad l haysan,ali Tserendorj guain ue ees l ataachid bsan,Amar Gendeng buudaad l haysan ,odoo hudlaa dursaad morgood yah ve dee,amidad ni ,ajillaj bgaa ued ni demjij zutgej sur,Altanhuayag said yah ve dee ,og gevel ogood l yavna,ju ch deerdehgui daraagiin neg ni garch ireed l shuumjluulj ehelne,Altanhuayg said ter ued amar jimer l bna,Enkhsaihan,S.Bayar,Batbold ,Byambasuren geed saiduud amar l bgaa sh dee,Tor gej zalgamj chanartai tasraltgui yavdag,nam gedeg bol niigem dagaj ,uliral shig soligddog gedegiig sain oilgo,zaluuchuud tarhinii tugjee ni multraagui nam,tor 2iig salgaj zaaglahgui bna

0  |  0
дандар(103.9.91.98) 2014 оны 08 сарын 07

төрийн тусгай хамгаалалт бол бидний тусгаар тогтнолын асуудал энэ нь хэн бэ гэдгээс үл хамааран бидний нийтйин эрх ашиг шүүдээ саяхан 100 хятад Чингисийн талбай руу дайраа биз дээ хамгаалахгүй бол энэ байтугай л дайрна даа

0  |  0
zochin(103.26.193.16) 2014 оны 08 сарын 06

Mongold hamgiin hereggui hun bol altanhuyag

0  |  0
зочин(182.160.35.198) 2014 оны 08 сарын 06

Наад зөрчлийн эзэн чинь Алтанхуяг байгаа тул нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
зочин(182.160.35.198) 2014 оны 08 сарын 06

Наад Алтанхуяг чинь цагаандаа цайрчээ. Монгол улсын язгуур эрх ашигийн үүднээс албан тушаалаас нь огцруулж хуулийн хариуцлага тооцох цаг болжээ.

0  |  0
зочин(182.160.35.198) 2014 оны 08 сарын 06

Хууль зөрчсөн ерөнхий сайдыг хамгаалах шаардлага байгаа юм уу.наброт эрүү үүсгэж шалгах хэрэгтэй юм биш үү

0  |  0
turuu(180.149.78.26) 2014 оны 08 сарын 06

gui tegeel turyn hamgaalalt mash muu bna sh de ter dorn l zogsooh yostoi yum bishuu tsetserlegyn huuhduud ee

0  |  0
зочин(103.10.22.108) 2014 оны 08 сарын 06

Энэ төр засаг чинь юу болоод байнаа. Хүчний байгууллагууд нь үнэхээр хоорондоо зөрчилдөөд зөрчил нь дээд цэгтээ хүрч байна. аймаар юм болох вий дээ. хөндлөнгөөс хараад зүрх шимширч байна

0  |  0
huurhii duuuu(103.11.192.106) 2014 оны 08 сарын 06

yanz yanziin argaar l amidrah um daa, humuus min

0  |  0
irgen(218.147.176.180) 2014 оны 08 сарын 06

hiisen hudulsun bolgoniig ni bicheed ard irgediig uimuuleed baibal hen ajil hiij chadah yum we.mongol yaaj hugjih we

0  |  0
ALTANHUYAG ARGAA BARJEE(109.128.153.13) 2014 оны 08 сарын 06

ALTANTUYA UURIIN GAR DOORHI NUGOO BARILGACHIN TAGNUUL ARIUNSANGAA ASHIGLAN IIM SHOW ZOHIOJ BAIGAA UM BIZ DEE.ALTANHUYAG ARGAA BARJEE.

0  |  0
Загдаа(112.72.13.83) 2014 оны 08 сарын 06

Хоёулаа зэвсэг хэрэглэх эрхтэй субъектүүд байна ш дээ. Танай дарга хүчтэй, манай дарга хүчтэй гээд л сайхан буудалцаж орхихгүй. Нээрээ танай хоёр байгууллагын хэн нь илүү хүчтэйг хармаар байна ш дээ. Хэ хэ.

0  |  0
Top