“Sunjin grand” зочид буудлын “Кимжанди” рестораны Солонгосчууд хар тугалгатай хоолоор үйлчилдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 07

 

“Sunjin grand" зочид буудлын   нэгдүгээр давхарт байрлах "Кeumjandi" нэртэй солонгос хоолны ресторан Туул голоос барьсан загасаар хоол хийдэг нь цагдаагийн болон МХЕГ-ын  шалгалтаар тогтоогдлоо. Ингэхдээ эрүүл ахуй талаасаа ямар нэгэн шинжилгээний бичиг байхгүй бөгөөд татваргүйгээр ашиг олдог байна. Уг рестораны эзэн Жу Ман Хээ гэгч нь Монгол иргэдтэй нийлэн загас барихдаа ямарч зөвшөөрөлгүй шөнийн цагаар Туул голыг зорьдог бөгөөд хүний хөлөөс холхон Төв аймгийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар байнга ингэж хууль бус загасчилал хийдэг байна.

Ингээд бид мэдээллийг тэнцвэртэй үнэн бодит хүргэх үүднээс МХЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэсийн ажилтан Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.

-Солонгос иргэд "Туул" голоос загас барьж байгааг илрүүлсэн гэсэн. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бид иргэдийн мэдээллээр цагдаагийн байгууллагатай хамтарч яг дээрх үйлдлийг илрүүлж газар дээр нь арга хэмжээ аваад хууль хяналтынханд хэргийг шилжүүлэн өгсөн. Одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хоёр Солонгос иргэний хууль бус загасчилалийн эд зүйлийг хурааж аваад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Манай байгууллагын зүгээс барьж байсан загаснаас нь дээж авч шинжилгээнд явуулаад байна.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Хариу нь хүлээгдэж байна. Хариу гарсан дариуд бид олон нийтэд дэлгэрэнгүй мэдээл өгнө.

-"Туул" голоос барьсан загасыг шууд хүнсэнд хэрэглэж болдог уу?

-Шууд хэлэх боломжгүй ч гэсэн бохирдолтой усных нь найрлагаанд хар тугалганаас эхлээд хорт бодис байна гэдэг дүгнэлтүүд өмнө нь гарч байсан. Загасыг эрүүл ахуйн шаардлага хангах эсэхийг шинжилгээнд өгч байж л мэдэх боломжтой. Одоогоор болно болохгүй гэдэг дүгнэлт хэлэх нь буруу. Мэдээж бохирдолтой газраас загас барих өндөр эрсдэлтэй. Иймд иргэдэд ч эрүүл мэндээ битгий эрсдэлд оруулаачээ гэдэг сэрэмжлүүлэг өгөмөөр байна. Юутай ч улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараагаар тодорхой мэдээлэл өгнө.

-Ямар хариуцлага оногдуулдаг талаар мэдээлэл өгөөч?

-Мэдээж зөвшөөрөлгүй барьсан Солонгос иргэн дээр төлбөр тооцооны асуудал яригдана.  Тухайн үед дээрх хүмүүс цулбуурт загас, цагаан загас гэсэн хоёр төрлийн загасыг барьж байсан. Үнэлгээгээрээ тус бүртээ 19000 төгрөг, 13000 төгрөгөөр үнэлэгддэг. Хуулийнхаа дагуу бол нэг ширхэг тутамдаа хоёр дахин нугалж төлөх торгуулийн арга хэмжээ авдаг.  

-Эдгээр гадны иргэд байнга ингэж хууль бусаар Туул голоос загасчилдаг. Үүнийгээ рестораныхаа хүнсэнд хэргэлдэг гэсэн мэдээлэл байгаа.

-Загас барих бол хориотой биш. Гэхдээ тэсэрч дэлбэрэх бодис хэргэлэх, тор ашиглаж олноор нь барих зэрэг нь хориотой байдаг. Уурга дэгээгээр зөвшөөрлөө аваад барих эрх нь иргэдэд нээлттэй байгаа. Ингэхдээ заавал албан ёсны зөвшөөрөл авах хэрэгтэй. Тухайн иргэн 10 мянган төгрөгний хураамж  төлөөд нэг удаадаа 10 ширхэгийг л барих зөвшөөрөлтэй. Одоо бол зөвшөөрөл авахгүй монгол гадаадгүй хамаагүй загасчилж байгаа үзэгдэл ажиглагдаж байна. Бид энэ асуудал дээр илүүтэй хараа хяналт тавж ажиллаж байна.

Харин 70151111, болоод 9400... /Солонгос захирлын орчуулагч/ дугаарт холбогдож тус ресторанаас мэдээлэл авахыг хүссэн ч "Одоогоор захирал маань эзгүй байна. Эргээд холбогдоно" гэсэн юм. Бид нэг эх сурвалжийн хариу тайлбарыг уншигчиддаа шуурхай хүргэх болно.

Эх сурвалж ТV8



Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.227) 2018 оны 11 сарын 08

Анхнаасаа яах гэж энэ муусайн гөлөгнүүдийг оруулж ирсэн юм бэ энэ улс чинь харийн хүмүүсээр дүүрлээ шүү дээ яасан хэцүү юм бэ

0  |  0
зочин(103.26.193.29) 2014 оны 08 сарын 09

Үмхий Солонгосуудыг зайлуулах хэрэгтэй

0  |  0
zochin(50.13.18.58) 2014 оны 08 сарын 08

guilan ulsiin irged zugeer l jorlongiin oir urgasan uvs nogoog hoolond hereglej orhidog yumaa.hatan tuul delhiin hamgiin bohir gol bolson n unen bilee.uund mongolchuud uursduu buruutai.mongolchuudaa ta buhnii deer baigaa songoson turiin terguun mon mongol hunii amia bodson ochuuhen archaagui uhamsargui zan ene buhen durvun uuliinhaa dund gazar bulaatsaldaad baigaagaa uhaarai.zorigtoi western zantai baildaa.mongol etseg uvgdiin uldeesen gazartaa ezen bolno uu!

0  |  0
zochin(50.13.18.58) 2014 оны 08 сарын 08

guilan ulsiin irged zugeer l jorlongiin oir urgasan uvs nogoog hoolond hereglej orhidog yumaa.hatan tuul delhiin hamgiin bohir gol bolson n unen bilee.uund mongolchuud uursduu buruutai.mongolchuudaa ta buhnii deer baigaa songoson turiin terguun mon mongol hunii amia bodson ochuuhen archaagui uhamsargui zan ene buhen durvun uuliinhaa dund gazar bulaatsaldaad baigaagaa uhaarai.zorigtoi western zantai baildaa.mongol etseg uvgdiin uldeesen gazartaa ezen bolno uu!

0  |  0
zocin (83.23.3.149) 2014 оны 08 сарын 08

naad ineedtei toogoo uurcilczen boloosoi,heden sajar torgoocz,uin 19000tygreg be,ali niigemd baina

0  |  0
DARVIN(202.55.180.8) 2014 оны 08 сарын 08

Er ni Mongold irj baigaa gadaadiinxniig yamar neg gemt xereg uildbel tuxain ormiixon ni xuuli deer Momgoliin xuuliar dabxar shiitegbel taarna Tegexgui bol dabarch baina gadaadiinxand xuuliin talaac xatuu baij Mongol irgediinxee erxiig xamgaalax xeregtei

0  |  0
Ким Ён Хи(112.72.13.227) 2014 оны 08 сарын 07

Гэр хорооллын наад талын зэлүүд газрыг дэлхийн хэмжээний ресторан, зочид буудал болголоо. Тэгээд яалгах гээд байгаа юм. Өмхий жорлонгийнхоо усанд автаад л байж бай.

0  |  0
Irgen(182.160.42.76) 2014 оны 08 сарын 07

Hurdan zailuul.nudend dahin buu uzegd.

0  |  0
zochin(202.131.233.187) 2014 оны 08 сарын 07

neg udaa saund n orood hoolnii gazar n hool idsen ynen naigyi zavaan hooltoi gazar bna lee eniig shalgadag gazar Mongold bdaggyi yum shigee

0  |  0
ЗОЧИН(103.26.193.7) 2014 оны 08 сарын 07

БОЛЬЁ ОО

0  |  0
chimgee(103.26.193.4) 2014 оны 08 сарын 07

davarsan yamaan omogt ve

0  |  0
zochin(202.170.68.233) 2014 оны 08 сарын 07

bid uur ulsad ochood zagas bariad suuval yadag bol er ni.

0  |  0
zochin(103.11.193.162) 2014 оны 08 сарын 07

sunjin grand neeree hereg algaa deer bas porno bichlegeer face bookeer reclam higed bsan bizde hairan obekt

0  |  0
Top