Кино факт: “Терминатор”-ын зохиолыг ганцхан доллараар худалдан авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 11

o “Мулин Руж”-ийн зураг авалт хугацаанаасаа хоёр долоо хоногийн дараа эхэлсэн. Учир нь Николь Кидман бүжгийн хичээлээ дуусаагүй байжээ. Мак Грегортой хийсэн нэг удаагийн туршилтын вальсын үеэр тэр хэд хэдэн удаа залуугийнхаа хөлийг гишгэчихсэн байна.

o “Титаник”-ийг хийж байх үеэр Леогийн хайртай гүрвэл нь том ачааны тэрэгний дугуйн доогуур орсноор хорвоог орхижээ. Киноны усан доорх зураг авалтыг хийхийн тулд найруулагч Камерон багагүй хөрөнгө зарцуулан, бүтэн таван сар бэлджээ. Гэтэл тэр хэсэг кинон дээр ердөө 12 минут л гардаг.

o Ричард Гир “Хөөрхөн хүүхэн” киноны зураг авалтын үеэр Жулиаг “Вивьен Жулиа” хэмээн дуудсан байсныг хожим мэджээ. Харин нарийн хяналт хийж байсан найруулагч нь түүнийг анзаарч тэр дор нь хассан ажээ.

o “Терминатор” дээр хоёр ч удаа зураг авалтын багийн хэн нэгнийх нь микрофон хоёр ч удаа хальт гараад өнгөрдөг байна.

o “Терминатор” –ын кино зохиолыг найруулагч Жэймс Камероны эхнэр Гейл ердөө нэгхэн доллараар худалдан авсан ажээ.

o Брэд Пит “Тулааны клуб” кинонд тоглож байх үедээ хэдэн үүдэн шүдээ хугалжээ. Харин продюссер нь хохирлыг кино компаниас гарган өгүүлсэн байна. Харин Брэд кино зураг дуустал шүдгүй чигээрээ тогложээ.  

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top